Б-33
Батчулуун С.
Монгол кино үйлдвэр үүсэж хөгжсөн түүхэн баримт/Ред.Д.Батчулуун.-Мөнх дардас,2009.-544х.
Монголкино үйлдвэр үе үеийнхэн өөрийн үйлдвэрийн түүхээ бичиж архивлан үлдээснийг Монголкино үйлдвэрийн ахмад ажилтан С.Батчулуун эмхэтгэн гаргасан энэхүү ном Монголкино үйлдвэр үүсэх анхны угтал. Монголкино үйлдвэрийг байгуулсан түүх, Анхны үйлдвэр 1936 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн АСНЗ- ийн ерөнхий сайдаас 11-р тушаалаас 1954 оны УХЭХ- ны даргын 57-р тушаал хүртэлх баримт бичиг . Үйлдвэрийг бэхжүүлсэн гол хүчин зүйл хэлмэгдэл, 1992 оны 6 сарын 5- ны өдрийн дайчлан баривчлах тогтоолоос МАХН- ын ТХ- ны УТТ- ны 1958 оны 201, 1963 оны 135-р тогтоолууд үйлдвэрийн хүчин чадлын өсөлт, уран сайхны кино бүтээх болсон тавилан, бурхан үеийн залгамж халаа, Монголкино үйлдвэрийн нэгдүгээр өргөтгөл, Бурхан үеийн халааг зайгүй залгасан алдартнууд, Монголкино үйлдвэрийн хоёрдугаар өргөтгөл, ирээдүйг залгамжлагч залуу үе кино бүтээх гол дамжлагууд, Монголкино үйлдвэрийн зохион байгуулалтанд гарч байсан өөрчлөлтүүд Монголкино үйлдвэр шинэчлэлийн нугачаанд киноны архивын талаар хэлэх цөөхөн үг, Монголын уран сайхны киноны нэрсийн жагсаалт орчуулсан гадаад киноны жагсаалт гэсэн гол гол гарчигуудын дор Монголкино үйлдвэрийн үе үеийн дарга нар, киноны уран бүтээлчид 1935-2000 он хүртлэх үе ажилтан албан хаагчдын дурсамж дурдатгалыг оруулжээ.Кино зургийн хорооны анхны дарга Д.Гончигийн Монголкино үйлдвэрийг үүсгэн байгуулагчийн нэг гэдгээс 1990 оноос өдийг хүртэл Монголкино нэгтгэлийн захирал хийж буй Ж.Солонго хүртэлх үеийн намтарчилсан түүхийг баримт түшиглэн уран сайханы аргаар тод томруун бичжээ.
Н-10
Наваан Ц.,Солонго Ж.
Монголын баримтат киноны түүхэн товчоон/Бэлт.Ч.Ариунзаяа.-УБ.:Номос персс,2005.-414х.
Урлаг амьдралаас эхтэй хэмээх гарчигтай эхэлсэн тус номонд Монголкино баримтат киногоор нярайлсан (эхэлсэн) гэдгийг тусгажээ. 5 бүлгээс бүрдсэн энэхүү ном нь Монгол киноны эх, Баримтат киноны идэр залуу насны эрэл ба олз, эрийн цээнд хүрсэн үе, эх орны нэрийн өргөл, Монгол кино үйлдвэрийн техникийн болоод байгууламжийн шинэчлэл гэх гарчгаас бүрджээ.Монголкино үүсч хөгжсөнөөсөө хэлд орж (дуутай кино), хөлд орж эрийн цээнд хүрээд 70 насандаа золгох түүхэн он цагийн хэлхээсийг үнэн баримтаар нь тодотгон үлдээжээ.
Н-142
Навч Ж.,Мягмарсүрэн Дү.
Жигжидийн уран бүтээлийн онцлог /Эмх.Ж.Нач.,Дү.Мягмарсүрэн.-УБ.:Цоморлиг,2009.-67х.
Монгол киноны үндсийг тавигч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, нэрт зураглаач, найруулагч Дэжидийн Жигжидийн 90 насны ой, түүний нэрэмжит КУДС байгуулагдсны 10 жилий ойг тохиолдуулан гаргасан энэхүү номонд кино судлаач, профессор Дү. Мягмарсүрэн, кино найруулагч зураглаач МУУГЗ Д.Давааням, МУУГЗ Х.Дамдин, МУ- ын УГЗ кино найруулагч Ц.Наваан нар Зууны манлай нэрт найруулагчийн уран бүтээлийн хөрөг, найруулал, дурсамж зэргийг оруулжээ.
О-605
Очирбат А.
Зөвхөн миний эргэцүүлэл буюу солиорол /Хян.Ц.Жаргалсайхан.-УБ.:Мөнхийн үсэг,2008.-96х.
Зөвхөн миний эрэгцүүлэл буюу солиорол (Жүжигчин дүрд хувирахуй…) 2008 он.
МУАЖ А.Очирбат өөрийн товч намтар, урлагийн сургуулиудын сургалтанд хамаарах зарим асуудлууд, өөрийн сайн мэдэх зарим уран бүтээлчдийн тухай дурсамжыг энэхүү номондоо бичжээ.
Ц-767
Цолмон Д.
Монгол кино /Зур.Д.Сандагдорж.-УБ.:Эрүүл Энх,1995.-163х.
Энэхүү ном нь түүхэн хуудаснаас хэмээх нэгдүгээр бүлгээс эхлэх бөгөөд Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулж гаргажээ. Уг ном нь лавлах танилцуулах шинжийг агуулсан бөгөөд үүний хамт манай кино урлагийн хөгжил дэвшлийг ч зохих хэмжээгээр гаргаж чадсанаас гадна хувь уран бүтээлчдийн арга барилын онцлогийг нэлээд онцлон авч үзсэн нь сайшаалтай юм.
Т-921
Тэрбиш М., Солонго Ж
Монгол киноны алдартнууд:Монгол киноны75 жилийн ойд 1935-2010/Ред.С.Баясгалан., Б.Галаарид.-УБ.:Жасби.,2010.-110х.
Төрийн дээд соёрхол, алдар цол, шагнал хүртсэн Монголкиноны үе үеийн зүтгэлтнүүд, нийт уран бүтээлчдийн тухай Монголкино урлаг үүс ч хөгжсөний 75 жилийн ойд зориулсан ном юм.
Д-463
Долгор Г.
Монголд гадаадын кино нэвтэрсэн, үндэсний кино урлаг үүсч хөгжсөн түүхийн тойм:хх зуун.-УБ.,2003.-169х.
Энэхүү ном нь 1910- аад онд Монголд гадаадын кино хэрхэн нэвтэрсэн, кино үзвэрийн газар буюу кино театр байгуулагдсан Монголд үндэсний кино урлаг хөгжсөн талаар энэхүү номонд тоймлон бичжээ.