Д. Жигжидийн Нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуулийн Оюутны дадлагын АЖЛЫГ ЯВУУЛЖ ДҮГНЭХ ЖУРАМ

2014 оны 02-р сарын 13 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Д. ЖИГЖИДИЙН НЭРЭМЖИТ КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ДАДЛАГЫН АЖЛЫГ ЯВУУЛЖ ДҮГНЭХ ЖУРАМ

1.    КУДС-ийн Сургалтын төлөвлөгөөний дагуу суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлийн дадлагын ажил хийж, үүгээрээ … кр цуглуулна.
Дадлагын ажил нь:
-   танилцах  /дадлагын тайлан хамгаална – …. кр/
- үйлдвэрлэлийн /3-5 минутын дэлгэцийн болон тайзны ажил хийж хамгаална – …. кр; дипломын ажилд бэлтгэнэ – …. кр./ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

2.    Дадлагын ажлыг тухайн тэнхимийн гаргасан удирдамжийн дагуу багшийн удирдлаган дор хийнэ.

3.    Удирдагч багш дадлагын ажлын удирдамжаа дадлага эхлэхийн өмнө Тэнхимийн эрхлэгчээр батлуулна

4.    Дадлагын ажлын удирдамжаа батлуулаагүй багш нарыг дадлагат гаргахгүй

5.    Үйлдвэрлэлийн дадлагын ажлыг хийхдээ мэргэжлийн дагуу оюутнуудаас бүрдсэн нэг групп болж оролцоно.

6.    Групп нь зохиол, найруулагчийн зохиол, төсөв, өдөрчилсөн төлөвлөгөөг гаргаж  хянуулан мэргэжлийн тэнхимээр батлуулна.

7.    Өдөрчилсөн төлөвлөгөөний дагуу камер, гэрэл, монтаж, дууны студиэр үйлчлүүлж, дэлгэцийн бүтээлээ хамгаална.

8.    Хамтарсан группт багтаагүй оюутнууд дээрх дэлгэцийн бүтээлтэй дүйцэхүйц мэргэжлийн уран бүтээл хийсэн байна.  Хийх бүтээлийнхээ зохиол, төсөв, өдөрчилсөн төлөвлөгөөг мөн Тэнхимээрээ хянуулж, Эрдмийн зөвлөлөөр батлуулсан байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх