“Чонон сүлд” киног яагаад үзэх ёстой вэ?

2015 оны 03-р сарын 03 өдөр, 05 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
news3

Хоёрдугаар сарын 27-ны баасан гарагт Монгол дахь албан ёсны нээлтээ хийсэн  “Чонон сүлд” кино Хятадын зохиолчийн бичсэн номоор, Франц хүн найруулсан нүүдэлчдийн амьдралын талаарх “Чонон сүлд” киног зүгээр л нэг үзээд өнгөрүүлчих үү, эсвэл илүүтэй тунгаан бодож үзэх ёстой юу. Ингээд “Чонон сүлд” киног үзэхдээ анхаарч бодох, түүнчлэн сонирхон саатах хэдэн сэдвийг танд сануулья.
-Хэвлэгдсэн даруйдаа бүх Хятадын шилдэг зохиолоор шалгарсан БНХАУ-ын зохиолч Зян Руны “Чонон сүлд” ном кино дэлгэцнээ хэрхэн амилсан бол?
-Франц найруулагчийн нүдээр нүүдэлчдийн амьдрал хэрхэн илэрхийлэгдсэн бол?
-Уул уурхайн хөгжлийн улмаас Өвөрмонголын байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг найруулагч киногоороо харуулж чадсан уу?


-Хятадын өндөр хяналт шалгалтыг энэ кино даван гарсны нууц нь чухам юу байв?
-Нүүдэлчид яагаад чоныг дээдлэж, хийморьлог амьтан хэмээн үздэг юм бол?
-Жүжигчин Р.Анхням Монгол эмэгтэйн онцлог, дотоод мөн чанарыг чадварлаг гаргаж чадсан уу?
-Бие давхар байхдаа чонотой ноцолддог хэсгийн зураг авалтанд хэрхэн оролцсон бол?
Бусад сэдвийг таньд үлдээе. Монгол үзэгчид энэ киног Цахар буюу Өвөр монгол аялгаар хүлээн авч үзэх юм. Ирэх оны Оскарын наадамд сойгдож буй “Чонон сүлд”-ийг Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээс хүлээн авах боломжтой.

chuhal.mn/- c

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх