2015 оны 3 дугаар сарын 18ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс явуулж буй “Амьдрал бэлэглэе” аян Кино Урлагийн Дээд Сургууль дээр явагдаж байна.
Єнєєдєр цус, цусан бvтээгдэхvvн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хvн амь насаа алдаж байгаа. Тухайлбал тэдгээрийн дотор 150 мянган эмэгтэй жирэмслэлт болон тєрєлтийн явцад цус дутагдсанаас амь насаа алддаг ажээ. ДЭМБ-аас аливаа улсын нийт хvн амын гурван хувь нь цусны донорын хєдєлгєєнд хамрагдвал шаардлагатай хэрэгцээгээ бvрэн хангана гэж тооцоолжээ. Тэгвэл манай улсын хувьд энэ vзvvлэлт ердєє л 0,8 хувьтай байгаа юм байна. Энэ нь тун хангалтгvй тоо бөгөөд өєрєєр хэлбэл, манай улсын 3 сая хvн амд 19 мянган цусны донор оногдож байна гэсэн vг. Сvvлийн жилvvдэд гамшиг ослын тоо олширч байгаа нь цус цусан бvтээгдэхvvний хэрэгцээг улам нэмэгдvvлэх шаардлагатайг харуулж байна. Тиймээс манайх шиг цөөн хүн амтай улс бие биедээ тусалж байх хэрэгтэй. Иймээс ч энэхүү аянд Кино Урлагийн Дээд Сургуулийн Оюутан залуус идэвхитэй хамрагдаж байна.
Чингэлтэйн Улаан загалмай хорооны донор хариуцсан арга зүйч З.Өсөхбаяр
Сур: Донорын аян ямар зохион байгуулалттайгаар явагддаг вэ?
З.Өсөхбяр: Цус сэлбэлт судлалдын үндэсний төв Улаан загалмай хоёр бол салшгүй холбоотой байгууллагууд. Гуравдагч аж ахуй нэгжээр бол тухайн нутаг дэвсгэрийн албан байгууллага, Их дээд ёургуулиуд гэх мэт хамаарагддаг. Өнөөдрийн хувьд Кино Урлагийн Дээд Сургууль дээр үйл ажиллагаа явуулж байна. Донорын аян маань суурин болон явуулын гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагддаг. Суурин нь албан байгууллагуудтай гэрээ хийж Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр очиж өгөх, явуулийн гэдэг нь Цус сэлбэлт үндэсний төв болон Улаан загалмай хамтарч албан байгууллага болон Их дээд сургуулиуд дээр очиж авдаг байгаа.
Сур: Цусны донор болох хүмүүсийн идэвхи хэр байдаг вэ, Монгол улс дахь цусны нөөц?
З.Өсөхбаяр: Монгол улсын хэмжээнд бол цусны нөөц хангалттай бус. Яагаад гэвэл тухайн үндэстний хүн амын 3 хувь нь цусаа бэлэглэвэл цусны хэрэгцээ хангагдана гэж үздэг. Гэтэл 2014 оны тоо баримтыг хараад үзвэл Монгол улсын хэмжээнд нийт хүн амын 0,8 хувь нь цусаа бэлэглэсэн байгаа юм. Тэгэхээр энэ 1 хувьдаа ч хүрэхгүй байнаа гэдэг нь цаана нь ямар их цус хэрэгцээтэй байгааг илэрхийлж байна. Манайхан бол цус өгнө гэхээр төдийлөн айдастай хүлээж авдаг. Цусны донор гэдэг нь нас тогтсон, бэлтгэгдсэн тийм хүн байна гэж манай залуучууд ойлгоод байдаг л даа. Энэ нь их буруу ташаа ойлголт юм. 17-60 насны өөрийгөө эрүүл гэж бодож байгаа бүх хүн донор болох боломжтой байдаг. Гэхдээ үүнд мэдээж үзүүлэлтүүд, шалгуурууд байгаа. Жишээ нь: Урьд шөнө нь сайн унтаж амарсан байх, жирэмсэн хөхүүл эмэгтэй бол болохгүй, сүүлийн 3 хоногт архи тамхи болон мансууруулах бодис хэрэглээгүй байх гэх мэт. Мэргэжилийн эмч нар тухайн үед нь үзээд шинжилгээ хийж таны цус багадалт эрүүл эсэхийг чинь тогтоож донор болох боломжтой үгүйг нь хэлж өгдөг юм.
Сур: Донорын явуулын үйл ажиллагаа маань хэд дэхь жилдээ явагдаж байгаа вэ?
З.Өсөхбаяр: Энэ үйл ажиллагаа маань хэрэгцээгээ хангахын тулд ажлын 5 өдөр байнга явагддаг. Өдөрт 120-150 донор цусаа бэлэглэж байж нэг өдрийн хэрэгцээ хангагддаг. Зарим тохиолдолд бол энэ хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол их бий. Иймээс цусны хэрэгцээ бол өндөр түвшинд байгаа. Манай Цус сэлбэлт судлалын үндэсний төв нэг дор 200 гаруй донорыг хүлээж авах хүчин чадалтай. Тэгэхээр ер нь бол эрүүл шинэлэг цус эрүүл масс бол ихэнхи нь залуучууд маань байдаг. Залуучууд маань бол айх зүйл байхгүй. Өдөрт бол дунджаар 60 гаруй донор цусаа бэлэглэдэг. Тэгэхээр бид дөнгөн данган л аргалж нэг өдрийг өнгөрөөдөг. Мэдээж ард нь гэнэтийн аюултай байдлын улсын нөөц гэж байдаг.
Сур: Монгол улсад хичнээн хүндэд донор байдаг вэ? Хамгийн залуу нь хэдэн настай вэ? Хүндэт донор болохын тулд яах ёстой вэ?
З.Өсөхбаяр: Хуучин 12,5 литр цусаа өгвөл Монгол улсын хүндэт донорын болзолыг хангадаг байсан. Одоо өгөлтийн хэлбэрээр 35 удаа цусаа өгвөл Хүндэт донор болдог болсон. 2014 оны судалгаагар Монгол улсын хэмжээнд 2000 давсан Хүндэт донорууд байдаг. Мөн идэвхитэй донорууд гэвэл 200 гаруй байгаа юм. Хамгийн залуу хүндэт донор гэвэл 28-30 насны залуучууд байгаа юм. Эмэгтэй хүн цусаа өгсөнөөс 3 сарын дараа, эрэгтэй хүн 2 сарын дараа дахин донор болох боломжтой байдаг. Жилд нь хуваагаад үзэхэд эрэгтэй хүн жилд 6 удаа цусаа өгч байгаа юм. Хамгийн их цусаа бэлэглэсэн донор гэвэл 100 гаруй удаа цусаа бэлэглэсэн байгаа юм.
Сур: Донор болсоноор нийгэмд ямар ач холбогдолтой вэ?
З.Өсөхбаяр: Хүн бол төрснөөс хойш хүний амь насыг аврах хамгийн том буян бол цус өгөх, донор болох юм. Мөн цусаа өгсөнөөр тухайн хүн нийгэмшиж байгаа юм. Хүнийг хайрдлах энэрэнгүй үзэл тэр хүнд байна гэж ойлгож болно. Мөн ажлын байранд ороход ч гэсэн чи донор байвал чамайг тэд нэг номерт авч үзнэ гэсэн үг. Яагаад гэвэл чи эрүүл байна, мөн хүний хүмүүнлэг зан чанар чамд байгаа юм байна гэж ойлгоно. Эргээд таны бие мах бодид ч бас сайнаар нөлөөлж байгаа юм. Мөн таны урт наслах боломжийг өндрөөр нэмэгдүүлнэ.
Хэрэв та цусаа бэлэгдлэх бол мэргэжлийн байгууллагийн үүд хаалга таньд үргэлж нээлттэй байгаа шүү.
Таны цусыг хэнд зориулсаныг Та өөрөө мэдэхгүй ч гэлээ
Аймшигт үхлээс нэгэн амийг
Аварсан гэдэгтээ итгэлтэй байж болно.