Увс аймагт номоор пирамид босгож ГИННЕСТ бүртгүүлнэ

2015 оны 04-р сарын 19 өдөр, 09 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11143531_962072217170589_5131679949304239122_n6943032732015-04-17-12-48[www.urlag.mn]

Увс аймгийн түүхт 90-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд олон арван ажил хийгдэж байгаа бөгөөд “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс санаачлан “Booк challange” номын хандивын аяныг өрнүүлэн амжилттай явж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Тэрээр ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг “Booк challange”-д дуудах замаар өрнөж буй уг аян цахим ертөнцийн хурдтай энэ зэрэгцэн амжилттай явагдаж байгаа ажээ.

Цугласан олон мянган номыг аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд хуваан бэлэглэх энэ гэгээн аяны нэгэн бахархалтай үйл нь эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд цугласан бүх номыг ашиглан есөн метр пирамид босгох юм байна. Дэлхийд номоор босгосон есөн метр өндөртэй дүйцэх пирамид байдаггүй учир Гиннест бүртгүүлэхээр хандсан байгаа аж.

“Book challenge” ном хандивлах аянд Увс аймгаас төрөн гарсан үе үеийн алдартнууд төдийгүй номыг эрхэмлэдэг олон арван хүмүүс нэгдэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, БСШУЯ-ы сайд Лу.Гантөмөр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн, Гараг студийн захирал, зохиолч Г.Бадамсамбуу нарын зэрэг олны танил болон эгэл жирийн хүмүүс нэгдэж, дор бүрнээ хүмүүсийг дуудаад эхэлсэн байна.

Жишээлбэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дуудлага өртөөлсөөр 30 гаруй хүн аянд оролцож, одоогоор 3000 гаруй ном цугларчээ. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү аянд хувь хүнээр тогтохгүй албан байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна. Одоогийн байдлаар 1000 гаруй ажилтантай Тэсо корпораци нэгдэхээ илэрхийлсэн бол 8000 гаруй дэмжигч гишүүдтэй Оргил өөд уулын клуб ном бэлэглэхээр цуглуулж эхэлжээ. Мөн энэ хэлбэрийн номын аянаас санаа авч Өвөрхангай, Архангай, Хэнтий аймгийн залуус ч “Booк challange” аяныг эхлүүлээд байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх