КУДС-ийн оюутнуудын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх явцад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм

2014 оны 02-р сарын 13 өдөр, 08 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Батлав. Захирал                 Ж. Солонго

КУДС-ийн оюутнуудын танилцах болон үйлдвэрлэлийн
дадлага хийх явцад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм

КУДС-ийн оюутнууд нь танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх явцад тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөн ажиллана.

1.    Дадлагын үед ашиглах багаж төхөөрөмжийн ажиллагааны заавартай танилцсан ахуйн ослоос өөрийгөө хамгаална.
2.    Үер шуурга аянга, газар хөдлөлт, гал түймэр зэрэг байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх
3.    Могой, зөгий, нохой зэрэг хор хүргэж болох бусад араатан амьтнаас сэргийлэх, ан агнахыг хориглох, халдлагад өртсөн үед анхны тусламж үзүүлэх
4.    Машин жолоодох, усанд сэлэх, хад асганд авирах зэрэг дадлагын удирдамжинд заагдаагүй бөгөөд осолд хүргэж болох аливаа үйлдэл хийхийг хориглох
5.    Ил задгай гал түлэхгүй, нүүдэллэх үед цог нурмыг унтраах
6.    Гол усанд хувцас хунар, сав суулга угаах, удаан задардаг хог хаях зэргээр байгаль орчныг бохирдуулахыг хориглоно.
7.    Уул хаданд авирах, самар жимс түүх зэргийг хориглох
8.    Машин мотоцикл, техник хэрэгслээр зураг авалтын талбай, газар руу ирж очих тээвэрлэлтийн явцад аюулгүйн бүсээ зүүж өөрийн аюулгүй байдлыг хангасан байна.
9.    Зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж  анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байна.
10.    Архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
11.    Хутга мэс ашиглах, хурц үзүүртэй зүйл биедээ авч явахыг хориглоно.
12.    Химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харицах, хэрэглэхийг хориглоно.
13.    Тогтоосон зураг авалтын талбайгаас хэтрэхгүй өөрийн байранд байрлаж хоноглох
14.    Аюулгүй ажиллах арга барил эзэмшсэн, аюул тохиолдсон үед түүний хор уршгийг зайлуулах яаралтай арга хэмжээнд суралцсан байна.

Хариуцлага. Дадлага хийхээр томилогдож буй оюутан аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллаагүйгээс гарсан гэм буруу, зөрчлийг өөрийн биеэр хариуцана.

Дүрэмтэй танилцаж зөвшөөрсөн оюутан ……………………………  /……………………………./

СБХА-ны дарга……………………………………/Г. Мөнхжаргал/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх