Монгол улсад “Үндэсний кино урлаг” үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Гоо зүйн боловсрол ба кино урлаг” их семинар боллоо.

2015 оны 04-р сарын 23 өдөр, 13 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11125427_837777386308950_177254175_n

2015 оны 4 дүгээр сарын 23 ны өдөр Кино Урлагийн Дээд Сургууль дээр анх удаа “Гоо зүйн боловсрол ба кино урлаг” сэдэвт их семинар болж өндөрлөлөө.

Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895-н оноос үүссэн гэж тооцогддог. Үүнээс ердөө хэдхэн жилийн дараа буюу 1910-аад оны үед Монголд кино урлаг нэвтрэн орж 1936 онд ОХУ-тай хамтран “Монгол хүү” гэх киног бүтээсэн юм. Харин Монголчуудын өөрсдөө бие даан бүтээсэн хамгийн анхны кино бол 1936 онд бүтээгдсэн  “Норжмаагийн зам” юм. Тэгээд “Чоно”, “Цогт тайж”, “Ардын элч” зэрэг олон кино бүтээл гарч одоо ч бид үзсээр байдаг билээ. Кино анх дуугүй байснаа дуутай, хар цагаан байснаа өнгөтэй, өргөн формат, 35 байснаа 70мм-ийн хальс, дуу нь моно байснаа стерео гээд ингээд яриад байх юм бол киноны хөгжил маш цөөхөн жилийн дотор танигдахгүй болтлоо дэвшсэн.

Энэхүү их семинарыг явуулах болсон гол үндэслэл, болон зорилго нь кино урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох,  оюутан залучуудын гоо зүйн боловсрол, орчин үед гарч буй гоо зүйн онол, урлагийн төрөл зүйлийг танин мэдэхэд оршино.

  • МУИС-ийн философийн тэнхимийн багш, философийн ухааны доктор, дэд профессор Б.Дэлгэрмаа “Орчин үеийн гоо зүйн үзэл онолууд ба урлагийн философи”
  • КУДС-ийн төгсөгч, магистрант, Дарханы “Залуучууд” театрын жүжигчин Л.Хишигсүрэн “Соёл урлагийн байгууллагын PR төлөвлөлт”
  • КУДС-ийн төгсөгч, магистрант А.Тунгалаг “Монголд авангард киног хөгжүүлэхийн ая холбогдол” сэдвээр тус тус семинар тавьсан ба 1 болон 2-р курсын оюутанууд идэвхитэй оролцож семинарыг сонссон юм.11185692_837777396308949_1530961149_n (1)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх