Баянзүрх дүүргийн Оюутны анхдугаар зөвлөгөөн боллоо

2015 оны 05-р сарын 08 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
11148665_844033305633871_4308547276740896354_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” сэдэвт анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Баянзүрх дүүргийн Оюутны холбооны дарга Т.Даваадорж болон оюутан залуусын төлөөлөл болсон 500 манлайлагч оюутан оролцсон юм.
“Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” анхдугаар зөвлөгөөнийг үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд Баянзүрхийн хөгжил ба оюутан сэдвээр Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Боловсрол ба оюутан сэдвээр “Шихихутаг” дээд сургуулийн хуулийн багш Т.Амарсанаа нар илтгэл тавьсан. Харин Хөдөлмөр эрхлэлт ба оюутан сэдвээр Монголын оюутны холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргал, Эрүүл мэнд ба оюутан сэдвээр Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа нар хүрэлцэн ирсэн оюутнуудад илтгэл тавилаа.

Мөн зөвлөгөөнд оролцогч нар дээрх сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, шилдгүүдээ шалгаруулсан.
Баянзүрх дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус зөвлөгөөн нь нийгмийн салбар бүрт оюутан сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэн шийдвэр гаргах төвшинд оюутнуудын дуу хоолой, үзэл бодлыг хүргэх уриалга гарган дүүргийн хөгжилд оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв. Дашрамд сонирхуулахад, дүүргийн хэмжээнд нийт 27 их дээд сургуульд нийт 37,700 гаруй оюутан залуус суралцаж байна.

Тус арга хэмжээний хаалтаар Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд оюутан залууст зориулсан шоу болсон юм.11209668_844033375633864_7859401582422693085_n11205520_844033258967209_2090671471067050787_n11148665_844033305633871_4308547276740896354_n10985390_844033415633860_154964434492598763_n11161362_844033532300515_6416511129405010745_n11143410_844033582300510_2395633477748857514_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх