1.КУДС-ийн Сургалтын төлөвлөгөөний дагуу суралцах хугацаандаа мэргэжлийн хичээлийн дадлагын ажил хийж, үүгээрээ 15 кр цуглуулна. Дадлагын ажил нь танилцах ба үйлдвэрлэлийн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
¹ |
Дадлагыг хэзээ хийх |
Дадлагын төрөл |
Дадлагыг хэзээ хийх |
Авах кредит |
1 |
2-р курсын 2-р хагаст
|
танилцах |
дадлагын тайлан бичиж хамгаална |
3 кр |
2 |
3-р курсын 2-р хагаст |
үйлдвэрлэлийн дадлага |
3-5 минутын дэлгэцийн болон тайзны ажил хийж хамгаална |
4 кр |
3 |
4-р курсын 2-р хагасын эхэнд |
үйлдвэрлэлийн дадлага |
Дипломын ажилд бэлтгэнэ |
8кр |
1. Анги удирдсан багш дадлагын ажлын удирдамжаа дадлага эхлэхийн өмнө Тэнхмийн эрхлэгчээр батлуулсан байх.
2. Дадлагын ажлын удирдамжаа батлуулаагүй багш нарыг дадлагат гаргахгүй байх.
3. Үйлдвэрлэлийн дадлагын ажлыг хийхдээ мэргэжлийн дагуу оюутнуудаас бүрдсэн нэг групп болж оролцоно.
4. Групп нь зохиол, найруулагчийн зохиол, төсөв, өдөрчилсөн төлөвлөгөөг гаргаж тэнхимээр хянуулан, захирлаар батлуулна.
5. Өдөрчилсөн төлөвлөгөөний дагуу камер, гэрэл, монтаж, дууны студиэр үйлчлүүлж, дэлгэцийн бүтээлээ хамгаална.
6. Хамтарсан группт багтаагүй оюутнууд дээрх дэлгэцийн бүтээлтэй дүйцэхүйц мэргэжлийн уран бүтээл хийсэн байна. Хийх бүтээлийнхээ зохиол, төсөв, өдөрчилсөн төлөвлөгөөг мөн тэнхмээрээ хянуулж, Эрдмийн зөвлөлөөр батлуулсан байна.
БАТЛАВ. ЗАХИРАЛ Ж. СОЛОНГО
2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн дадлага хийх удирдамж
№ |
Анги |
Дадлага удирдсан багш |
Дадлагын төрөл |
Дадлага хийх хугацаа |
Хамгаалах хугацаа
|
Хийх ажил |
Оюутнуудын оролцоо |
1 |
Жүж 3а |
Ш. Цэцэг |
Ж. Сартр “Оршуулаагүй үрэгдэгсэд” |
III/1 |
IV/16 |
Бүрэн хэмжээний жүжигт тоглох |
Ангиараа оролцоо -100%
|
2 |
Жүж 3б |
П. Цэрэндагва |
“Жүжиг”
|
III/1 |
V /7 |
Бүрэн хэмжээний жүжигт тоглох |
Ангиараа оролцоо -100% |
3 |
Найр -3 |
|
Богино хэмжээний дэлгэцийн ажлын найруулгын ажлыг бусад ангийн оюутнуудтай хамтран хийнэ. |
IV/10 |
IV/26 |
3-5 минутын дэлгэцийн ажил хийж хамгаална |
Группт хувиарлагдан ажиллана.
|
4 |
Опер 3 |
Ш. Ооёо |
Богино хэмжээний дэлгэцийн ажлын зураг авалтыг бусад мэргэжлийн ангийн оюутнуудтай хамтарч хийнэ. |
IV/10 |
IV/26 |
3-5 минутын дэлгэцийн ажил хийж хамгаална |
Группт хувиарлагдан ажиллана.
|
5 |
|
|
|
|
|
|
|
6 |
Дуу 3 |
М. Болд |
Дэлгэцийн ажлын хөгжим, шум, яриа зэргийг өндөр түвшинд бичиж, дууны монтажыг хийнэ. |
IV/10 |
IV/26 |
Бусад ангийнхантай хамтран дэлгэцийн ажил хийнэ. Сэтгүүлчийн 3-р курсынхэнтэй хамтран нэвтрүүлэг хийх |
Группт хувиарлагдан ажиллана.
|
7 |
Сэт 3 |
|
Өгөгдсөн сэдвээр 3-5 минутын нэвтрүүлэг, сурвалжлага хийх
|
IV/20 |
V/10 |
Найруулагч, Оператор, менежер, дууны ангийн оюутнуудтай хамтран ажиллана. |
Группт хувиарлагдан ажиллана.
|
8
|
Мен 3 |
|
4-р курсын дипломын ажил, 3-р курсын үйлдвэрлэлийн дадлагын группт хувиарлагдан шаардагдах төсвийг хийж хамтран ажиллана. |
IV/20 |
V/10 |
Найруулагч, Оператор, зураач, дууны ангийн оюутнуудтай хамтран ажиллана. |
Группт хувиарлагдан ажиллана.
|
Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх тухай удирдамж
. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн ……………………………………………..мэргэжлийн…..-р курсын оюутан ………………………………….овогтой …………………………………..нь Монгол Кино нэгтгэлийн бүтээж буй уран сайхны киноны зураг авалтад Налайх дүүргийн нутагт 2011 оны 8 дугаар сарын …..-аас ……-ний өдрийг дуустал ………. хоногийн хугацаанд танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийнэ.
Дадлагыг багш Ө. Дашцэрэн, Б. Баяртогтох нар удирдан хийлгэх ба оюутны аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн байдлыг хариуцан ажиллана.
Энэхүү дадлага нь мэргэжлийн уран бүтээл дээр ажиллах, тэднээс суралцах дадлагажих зорилготой юм.
Зураглаач, найруулагч, зураач, жүжигчний мэргэжлийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд дараах үүрэг гүйцэтгэж, танилцаж судалсан байна. Үүнд: Фото проб, гэрэл тавилт, кран телешк угсрах, зураг авалтын талбай засах, жүжигчдийн хувцас жижиг хэрэглэл, нүүр будаг, жүжигчин, найруулагч, оператор дууны найруулагч, гэрлийн мастер, зураач, туслах найруулагч, хувцасны жижиг хэрэглэлтэй харьцах харьцаа зэрэг зураг авалтын явцтай таниулах, биечлэн оролцох
Дадлага хийсэн оюутан дадлагын тайлан бичиж хамгаалах бөгөөд тайлангаа хамгаалаагүй оюутанд КР тооцохгүй, дадлагын ажлыг хийгээгүйд тооцно.
Дадлагын ажлын дүнг мэргэжлийн багшийн мэдэгдлийн дагуу СБХА тооцно.
Удирдамж гаргасан СБХА-ны дарга /Г. Мөнхжаргал/
Удирдамжтай танилцсан / /
Батлав. Захирал Ж. Солонго
КУДС-ийн оюутнуудын танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх явцад мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм
КУДС-ийн оюутнууд нь танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх явцад Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөн ажиллана.
1. Дадлагын үед ашиглах багаж төхөөрөмжийн ажиллагааны заавартай танилцсан ахуйн ослоос өөрийгөө хамгаална.
2. Үер шуурга аянга, газар хөдлөлт, гал түймэр зэрэг байгалийн гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх
3. Могой, зөгий, нохой зэрэг хор хүргэж болох бусад араатан амьтнаас сэргийлэх, ан агнахыг хориглох, халдлагад өртсөн үед анхны тусламж үзүүлэх
4. Машин жолоодох, усанд сэлэх, хад асганд авирах зэрэг дадлагын удирдамжинд заагдаагүй бөгөөд осолд хүргэж болох аливаа үйлдэл хийхийг хориглох
5. Ил задгай гал түлэхгүй, нүүдэллэх үед цог нурмыг унтраах
6. Гол усанд хувцас хунар, сав суулга угаах, удаан задардаг хог хаях зэргээр байгаль орчныг бохирдуулахыг хориглоно.
7. Уул хаданд авирах, самар жимс түүх зэргийг хориглох
8. Машин мотоцикл, техник хэрэгслээр зураг авалтын талбай, газар руу ирж очих тээвэрлэлтийн явцад аюулгүйн бүсээ зүүж өөрийн аюулгүй байдлыг хангасан байна.
9. Зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж анхаарал болгоомжтой сонор сэрэмжтэй байна.
10. Архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
11. Хутга мэс ашиглах, хурц үзүүртэй зүйл биедээ авч явахыг хориглоно.
12. Химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харицах, хэрэглэхийг хориглоно.
13. Тогтоосон зураг авалтын талбайгаас хэтрэхгүй өөрийн байранд байрлаж хоноглох
14.Аюулгүй ажиллах арга барил эзэмшсэн, аюул тохиолдсон үед түүний хор уршгийг зайлуулах яаралтай арга хэмжээнд суралцсан байна.Хариуцлага. Дадлага хийхээр томилогдож буй оюутан аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллаагүйгээс гарсан гэм буруу, зөрчлийг өөрийн биеэр хариуцана.
Дүрэмтэй танилцаж зөвшөөрсөн оюутан …………………………… /./
СБХА-ны дарга……………………………………/Г. Мөнхжаргал/