Монголын кино урлагийн шилдгийг шалгаруулах “АКАДЕМИ АВАРДС 2015″ 5 дахь удаагийн Монголын үндэсний академийн дээд шагнал гардуулах ёслолд кино уран бүтээлчид 18 номинациар өрсөлдсөн юм. “Өнөөдөр”, “Ар хударга”, “Аюултай харилцаа”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Сүүлчийн шөнө”, “Аав”, “Код”, “Тютю”, “Хүдэн”, “Донор”, “Учрал”, “Ээжээ надтай гэрлээч”, “Хүүхэлдэй”, “Үндэсний баялаг” зэрэг 14 уран сайхны кино өрсөлдсөнөөс УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Аав” уран сайхны кино Шилдгийн шилдгээр шалгарчээ. Тус киноны зохиолч Д.Жигжидийн нэрэмжит КУДС- ийн 2009 оны төгсөгч М.Энхдалай “ Шилдэг кино зохиол “ шагналын эзэн болжээ.Тэрээр “650” инээдмийн УСК- оор дипломын дэлгэцийн ажлаа хамгаалж байжээ.
2015 оны шилдгийн шилдэг уран бүтээл: “Аав” уран сайхны кино
Шилдэг найруулагч: “Аав” кино,Г.Эрдэнэбилэг
Шилдэг кино зохиол: “Аав”кино, М.Энхдалай
Шилдэг зураглаач:”Аав”кино,О.Базаррагчаа
Шилдэг эвлүүлэг: “Учрал” кино, Д.Төгсбаяр,
Шилдэг эрэгтэй гол дүр: “Аав” кино, Ц.Цэрэнболд
Шилдэг эмэгтэй гол дүр: Ар хударга” кино,О.Долгор,
Шилдэг туслах эмэгтэй дүр: “Хүдэн” кино,А.Цэгмэд,
Шилдэг туслах эрэгтэй дүр:”Ээж ээ надтай гэрлээч” кино,Б.Баттөмөр,
Шилдэг дүрсний эффект: “Хүүхэлдэй” кино, Ч.Түвшинтөгс
Шилдэг хөгжмийн зохиолч: “Амьдрал нулимсанд дургүй” кино, Б.Одбаяр,
Шилдэг дуу: “Аюултай харилцаа” кино,дуучин Э.Агиймаа,
Шилдэг дууны найруулагч: “Ар хударга”кино, Б.Баярхүү
Шилдэг богино хэмжээний кино: “Уулын эзэн” кино,У.Пүрэвжав,
Шилдэг баримтат кино: “Тавилан” СГЗ сэтгүүлч найруулагч Г.Золжаргал,
Шилдэг дебют: “Тютю” кино, Г.Ундармаа
Шилдэг хөрөнгө оруулагч: “Сүүлчийн шөнө” кино,Б.Дэлгэрсайхан,
Энэ удаагийн наадамжд мөн“Уулын эзэн”, “Эхт хүн”, “Эхийн сэтгэл”, “Хайр”, “Би түүндээ хайртай байсан” богино хэмжээний уран сайхны кино болон “Монгол Регби”, “Тайгын жимээр”, “Тавилан” баримтат кино тус тус өрсөлдсөн байна.