1) Хичээлийн байрны дэгийг зөрчигчдийг зэмлэн буруушааж, зарчмын шаардлага тавихыг хамт олон ба хүн бүрийн үүрэг гэж үзнэ. Хичээлийн байранд дараах зүйлийг хориглоно:
1. Малгай, гадуур хувцастай явах
2. Хичээллэж байгаа үед бусдад саад учруулж, чанга ярих, үймж шуугих, гүйх
3. Хог, цаас зориулалтын савнаас бусад газар хаях
4. Цонхны тавцан дээр гарч суух, шатан дээр бөөгнөрөн зогсох, байрны хана, хаалга, ширээ, цонх зэрэг эд хогшил дээр элдэв юм эрээчих
5. Эд хогшил, тоног төхөөрөмж, сурах бичиг, үзүүлэнг гамгүй эдэлж гэмтээх
6. Сургуулийн захиргаа, эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим, хичээлийн байрнаас эд хөрөнгө шилжүүлэн зөөх, авч гарах, цонхоор орж гарах
7. Хуваарьт өрөө байрыг дур мэдэн солих, зориулалтын бусаар ашиглах
8. Согтууруулах ундаа уух, зориулалтын бус газарт тамхи татах, согтуугаар хичээлийн байранд нэвтрэх
9. Цонх, салхивч, усны цорго онгорхой орхих
10. Хууль ёс, нийгмийн дэг журам, сургуулийн дотоод журам зөрчих, сургалтын шинжлэх ухааны үзэл баримтлалын эсрэг чиглэсэн элдэв сурталчилгаа явуулах
2) Багш, ажилтан, оюутан сургуулийн хичээлийн байранд орохдоо үнэмлэхээ жижүүрт шалгуулна. Гаднын хүнийг зөвхөн уулзах гэсэн хүний зөвшөөрлөөр оруулна.
3) Ажил, хичээлгүй байгаа үед багш, ажилтан бүр ажлын өрөө болон танхим, лаборатори, техникийн аюулгүй байдлыг шалган /лацдаж/, түлхүүрийг хичээлийн байрны жижүүрт хүлээлгэн өгнө.
4) Захирал, сургалтын албаны эрхлэгч, тэнхим, нягтлан бодогч, багш нарын өрөөг хариуцсан үйлчлэгч цэвэрлэнэ. Анги танхимыг хариуцсан ангийн оюутнууд цэвэрлэнэ. Анги танхимын цэвэрлэгээ, эд хогшлын бүрэн байдалд ангийн багш, ангийн дарга нар өдөр тутмын хяналт тавьж ажиллана.
5) Хичээл, дадлагын бус цагаар анги удирдсан багшийн хүсэлт, сургалтын алба, Захирлын зөвшөөрөлгүйгээр анги /танхим/-ын түлхүүрийг бусдад өгч, ашиглуулахыг хориглоно.
6) Хичээлийн байранд гарсан аливаа осол, зөрчлийг мэдсэн ажилтан бүхэн тэр даруйд жижүүрт яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээ авхуулна.
7) Оюутнууд 18.00 цагаас хойш Захирлын зөвшөөрөлгүйгээр хичээлийн байранд байхыг хориглоно.