КУДС-ийн оюутантай байгуулах сургалтын гэрээ

2014 оны 02-р сарын 13 өдөр, 10 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

БАТЛАВ. ЗАХИРАЛ………………………………………………………………/Д.ДАВААСҮРЭН/

КУДС-ийн оюутантай байгуулах сургалтын гэрээ

Энэхүү гэрээг нэг талаас Кино урлагийн дээд сургуулийг /цаашид КУДС гэх /төлөөлж Сургалтын бодлого хяналтын албаны эрхлэгч……………………овогтой……………………….,
Нөгөө талаас тус сургуулийн …………………….мэргэжлээр ……………….суралцагч …………………..овогтой………………………тай /
иргэний үнэмлэх.¹……………………….РД………………………………
Монгол улсын Дээд боловсролын тухай хуул, КУДС-ийн дүрэм, сургалтын төлөвлөгөөнд үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.

1.Нийтлэг үндэслэл

1.1    Энэхүү гэрээ нь КУДС болон тус сургуульд суралцагчдын хооронд үүсэх сургалттай холбоотой харилцааг зохицуулна.
1.2    Суралцагч тогтоосон хугацаанд бүртгүүлж энэхүү гэрээг байгуулна.
1.3    Суралцагч гэрээтэй  танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ба уг гэрээ нь тухайн суралцагчийн суралцах хугацаанд хүчин төгөлдөр байна.Суралцагчдын гарын үсэг бүхий гэрээг СБХА  хадгална.
1.4    Суралцагчдын суралцаж кредитээ цуглуулах нийт хугацаа нь өдрөөр 4 н жил байна.
1.5    Гэрээний заалттай зарчмын хувьд зөрөөтэй байгаа бол суралцагч нь КУДС-тай дангаараа гэрээ байгуулж болно.Энэ тохиолдолд гарах зардлыг суралцагч өөрөө хариуцна.

2. КУДС-ийн эрх

2.1 КУДС нь суралцагчдаас КУДС-ийн дүрэм дотоод журам, сургалтын төлөвлөгөөний шаардлагыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих биелүүлэхийг шаардах
2.2 Суралцагч гэмт хэрэг үйлдсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд КУДС-аас хасах бөгөөд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй байх
2.3 Суралцагч хичээл эхэлснээс хойш 45 хоногийн дотор  хүндэтгэх шалтгаанаар  /өөрөө өвдсөн/ суралцахаас татгалзвал сургалтын төлбөрийн зохих хувийг буцаан олгож болно.
2.4 Хичээлийн жил эхэлснээс 45 хоногоос хойш суралцахаас татгалзвал өргөдлийг хүлээн   авахгүй бөгөөд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
2.5 Суралцагч нь 32 ба түүнээс дээш цагийн хичээл тасалж, Мэргэжлийн болон Ерөнхий  эрдмийн 3 ба түүнээс дээш хичээлээр хангалтгүй дүнтэй /60%-аас доош үнэлгээтэй/  шалгагдсан тохиолдолд тухайн суралцагчтай байгуулсан сургалтын гэрээг дуусгавар  болгоно. Энэ тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

3.КУДС- ийн үүрэг

3.1 Сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн тооцсон  стандартын дагуу боловсруулах, хэрэгжүүлэх
3.2 Суралцагчдыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургах.
3.3 Сургалт явуулахад шаардагдах хичээлийн анги, танхим, сургалтын техник хэрэгсэл тоног төхөөрөмж, хичээлийн хөтөлбөр,  сургалтын зарим материалыг үнэ төлбөргүй ашиглуулна.
3.4 Суралцах хугацаанд тухайн суралцагчийн оюутны үнэмлэхээр номын сан, уншлагын танхим, компьютер интернетийн  лаборатори, хувцас болон бусад жижиг хэрэгсэл, дотуур байраар зохих журмын дагуу үйлчлэх
3.5 Сургалтын төлбөрийг багш, ажилтны цалин олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтын үйл явцыг зохион байгуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд зарцуулна (төгсөгчдөд олгох энгэрийн тэмдэг, дипломын үнэ  орохгүй)
3.6 Суралцагчийн сурах нөхцөл бололцоотой холбоотой асуудлыг зохих журмын дагуу     шийдвэрлэх санал хүсэлтийг нь барагдуулах
3.7 Суралцагчийн эрх зөрчисөн үйлдэл гаргасан багш ажилтантай хариуцлаг тооцох ажилаас халах хүртэл арга хэмжээ авах.
3,8  Үйлдвэрлэлийн дадлага болоод ямар нэгэн сургуулиа төлөөлүүлэх арга хэмжээнд оролцох оюутан нарт хяналт тавих хөнгөллөт үзүүлэх, шаардлагатай нөхцөлд төлөөлөн шийдвэр гаргах хүртэлхи арга хэмжээг цаг тухайд нь хуралын протугал хөтлөн шийдвэрлэх
3.9 Чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх, оюутныг хөгжүүлэх зорилгоор ажиллах, оюутны өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг дэмжих.
3.10 Зохих шатны сургалтын хөтөлбөрийг биелүүлсэн суралцагчдад боловсролын зэрэг,  түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг КУДС-ийн захирлын тушаалаар  олгоно.
3.11 Суралцах хугцаандаа амжилт үзүүлэн бусдыгаа манлайлагч оюутаныг КУДС хамтран ажилдаг Гадны их дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжоор хангах.
3.12 Энэхүү гэрээ болон холбогдох бусад эрх зүйн актын дагуу сургалтын төлбөрийн асуудлыг шуурхай шийдвэрлэх.

4. Суралцагчийн эрх

4.1 Суралцагч сургалтын төлөвлөгөөний хүрээнд тогтоосон журмын дагуу хичээлээ судалж кредитээ цуглуулах
а. Хичээллэх, сурах тав тухтай орчноор хангуулах,
б. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх,
в. Интернэтээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх,
г. Электрон номын сан, бие даан суралцах орчин, тоног төхөөрөмж зэргээр  хангуулах,
д. Төрийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт материал бүрдүүлэх, хамрагдах,
е.Гадаад дотоодын эрдэмтэдтэй үйлдвэрлэлийн болон танилцах, хээрийн дадлага,   экспедицед хамтран ажиллах,
ё. Мэргэжлээрээ сайн суралцаж буй оюутнууд  гадны орны их дээд сургуульд   6 сараас 1,5 жилийн оюутан солилцоонд хамрагдах, суралцах
4.2 Сургалтын агуулга удирдлага зохион байгуулалт, багш нарын мэдлэг заах арга,сургалтын техник хэрэгслийн хангамж, анги танхим байрны тохижолт, суралцах амьдрах нөхцөлийн талаар КУДС-ийн захиргаанд санал хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх
4.3 Сургалттай холбогдсон эрх ашгаа хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх суралцагчдын бие даасан байгууллага үүсгэх, нэгдэн орох үйл ажиллагаанд нь оролцох
4.4  Суралцах хугцаанд сургуулийн багш, албан хаагч нарын зүгээс үзүүлэх бүх төрлийн дарамтлалын  / авилгал нэхэх, бэлгийн дарамтлалд оруулах  зэрэг/ талаар сургалтын албанд  албан ёсоор мэдэгдэж зохин дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх
4.5 Суралцах хугацаандаа холбогдох журмын дагуу бүр мөсөн чөлөөлөгдөх, суралцахаас татгалзах
4.6 Суралцагч нь 2- р курсээс эхлэн 4 улирал дараалан 96-100 /А/дүнтэй шалгагдвал тухайн  жилийн  сургалтын төлбөрийг 40% хүртэл хөнгөлүүлэх
4.7.Суралцаж байгаад цэргийн хугацаат албанд явсан оюутан албаа хааж ирээд сурч байсан мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах,
4.8.Хүндэтгэх шалтгааны улмаас тухайн өдрийн хичээлд оролцож чадахгүй оюутан чөлөө авах, сунгах зэрэг эрхтэй.
4.9 Онцгой гачигдалтай оюутанд хамт олон, оюутны байгууллагын тодорхойлолт болон холбогдох материалыг үндэслэн Ректорын тушаалаар мөнгөн тусламж үзүүлж болох,

5.Суралцагчийн үүрэг

5.1 КУДС-ийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журам болон бусад дүрэм журмыг чанд мөрдөх сургуулийн дотоод дүрэм, журмын заалт бүрийг биелүүлж суралцах,
5.2 Профессор багш, багш, удирдах ажилтан, ажилчдын тавьсан шаардлагыг   биелүүлж хүндэтгэж харьцах,  Багш ажиллагсадаас тавьсан сургалтын болоод ёс зүйн шаардлагыг биелүүлнэ.
5.3 Сургалтын төлөвлөгөөний шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлж мэргэжлийн  тодорхойлолтонд заасан мэдлэг чадварыг бүрэн эзэмших
а. Хичээлийн ирц 90%-иас доошгүй байх,
б. боловсруулалтын ажлыг тогтоосон журмын дагуу гүйцэтгэж шалгаруулах, шалгалтыг СБХА –с тогтоосон өдөр цагт танхимд өгөх
в. Сургалтын төлбөрийг 9 дүгээр сарын 10-ны дотор бүрэн төлж дуусгах ба сургалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн КУДС-ийн оюутны үнэмлэхээ авна.
г. Сургуулийн бүх анги танхим, сургалт, заалд эмх цэгцтэй байлгахад оюутнууд биечлэн оролцож тоног төхөөрөмж,  болгоомтой харицах
д. Оюутан хичээл эхлэхээс 5-15 минутын өмнө сургуулийн танхимд ирсэн байх,
5.4 Өвчний улмаас хичээл сургалтанд оролцож чадаагүй оюутан тэнхим, деканатын газар мэдэгдэн магадлагааг бүрдүүлсэн байх,
5.5 Шинээр элссэн оюутнууд сургалтын төлбөрийн 50-иас доошгүй хувийг 9-р сарын 10-ээс өмнө сургуулийн тоот дансанд тушаасан байна. Хугацаандаа сургалтын төлбөр төлөөгүй оюутнуудад хичээлд суух зөвшөөрөл олгохгүй бөгөөд анги дэвших тушаалд тухайн оюутны нэр орохгүй болохыг мэдэж байх,
5.6 Төрийн сангийн буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлд хамрах оюутан 9-р сарын 01 дотор материллаа өгөх
5.7 Төрийн албан хаагч болон төрийн сангийн зардлаар суралцаж буй оюутнууд сурлага, сахилга батаар үлгэр жишээ байх ба голч оноо нь 2.8–аас доошгүй үзүүлэлттэй суралцсан байх, хэрэв уг шаардлага биелэгдээгүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах,
5.8 Хичээлийн байранд дараах зүйлсийг хориглоно,
а. сургуулийн хана, хаалга, ширээ, цонх, эд хогшил дээр элдэв юм эрээчих, эд хогшил, тоног төхөөрөмж, ном, сурах бичиг, үзүүлэнг гамгүй эдэлж гэмтээх,              б. сургуулийн захиргаа, эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги, танхим, хичээлийн байрнаас эд хөрөнгө шилжүүлэн зөөх, авч гарах,.                                                          в. хуваарьт өрөө байрыг дур мэдэн солих, зориулалтын бусаар ашиглах,
г. Согтууруулах ундааны зүйл уух, зориулалтын бус газар тамхи татах, согтуугаар хичээлийн байранд нэвтрэх, сэлгүүцэх,
д. хууль ёс, нийгмийн дэг журам, сургуулийн үйл ажиллагааны дотоод журам зөрчих, сургалт шинжлэх ухааны үзэл баримтлалын эсрэг / али нэг нам улс төрийн хүчин болоод шашины чиглэсэн элдэв сурталчилгаа сургалтын орчин  явуулах/ ,

5.9 Тэнхимийн сургалтын үйл ажиллагааны явцад оюутанд дараах зүйлсийг хориглоно,
а. Гар утсаар оролдох, ярих,
б. Бохь зажилах,
в. Хүнсний зүйл хэрэглэх,
г. Хоорондоо ярих, шуугих,
д. Багшийг үл хүндэтгэж харьцах,
е. Гарч явах
5.10 Сургуулийн захиргаа, сургалтын алба, деканатаас гаргасан хуваарьт ажлуудыг цаг хугацаанд нь багтаан гүйцэтгэх бөгөөд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага тооцох (дахин шалгалт, төгсөлтийн ажил, суралцагчдаас шаардагдах мэдээ мэдээлэл, дүнгийн тулгалт гэх мэт),
5.11Хичээлийн байранд гарсан аливаа осол зөрчлийг мэдсэн хүн бүхэн тэр даруйд жижүүрт яаралтай мэдэгдэж байх,
5:12 Энэхүү гэрээний 1.4 т заасан хугацаанд шаардлагатай кредитыг бүрэн цуглуулж дуусах
5.13 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  32 ба түүнээс дээш  цагийн хичээл тасалж, тогтоосон хугацаанд 1-2 хичээлд шалгагдаагүй тохиолдолд тухайн хичээлийн кредитийн мөнгийг төлж, хичээлийг заавал дахин судалсан байна.

6.Гэрээг цуцлах ба гэрээний хариуцлага

1.1    Гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй суралцагчийн гэрээг КУДС өөрийн санаачлагаар цуцална. Бусад тохиолдолд 2 тал хамтран гэрээг цуцлан тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
1.2    Талууд гэрээнд заасан үүргээ  биелүүлээгүйн улмаас үүсэх хохирлыг үүргээ биелүүлээгүй тал бүрэн хариуцна.
1.3    Гэрээтэй холбоотой аливаа асуудлыг харилцан зөвшилцөн шийдвэрлэхийг эрмэлзэнэ.Шийдэлд хүрээгүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.

Гэрээ байгуулсан

СБХА ны эрхлэгч                                                       …………………. Ангийн оюутан

………………………                                                                   ……………………………..

Сунгалт 1…………………………                                          Сунгалт 1…………………..

Сунгалт 2…………………………                                          Сунгалт 2…………………..

Сунгалт 3…………………………                                          Сунгалт 3…………………..

Сунгалт 4…………………………                                          Сунгалт 4…………………..

…….он…..сар…..өдөр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх