“48 цаг – Монгол 2015″ бэсрэг кино наадамын бүртгэл явагдаж байна

2015 оны 09-р сарын 21 өдөр, 01 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“48 цаг Монгол2015” бэсрэг кино наадам зургаа дахь жилдээ зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа орлоо. Наадмын бүртгэл 2015 оны 9 сарын 11-ээс 10 сарын 1-хооронд явагдана. Наадмын сугалаа сугалах ажиллагаа 10 дугаар сарын 2-ны баасан гарагийн 18 цагаас эхлэн 19 цагаас багууд даалгавараа аван кино бүтээх ажилдаа орж 10 сарын 4-ний ням гарагийн 19 цаг хүртэлх 48 цагийн дотор бэлэн болсон бүтээлээ хүлээлгэж өгнө.

Энэ жилийн кино наадам дэлхийн 137 хотод зэрэг зохиогдохоороо онцлогтой юм. Лиза Лангстон, Марк Рүпперт гэх хүмүүс 2001 онд “48 цаг” наадмыг Вашингтон хотноо үүсгэн байгуулжээ. Найз нөхдийн хүрээнд цугларан хамтдаа кино хийцгээе гэсэн санааг гаргажээ.. Харин киногоо хийхдээ сэдвээ сугалдаг байя, заавал нэг үг эсхүл өгүүлбэр хэрэглэе гэдэг дээр тохирсон байгаа юм. Ингэж байж уг киног “48 цаг”-т бүтээснийг батална гэж боджээ. 48 цаг кино наадмын дүрмүүд их хатуу гэж ойлгож болно. Тухайлбал, гадны болон урьд нь авсан дүрс ашиглаж болохгүй, гэрэл зураг заавал зөвшөөрөлтэй байх шаардлагатай, хөгжимийг заавал өөрөө зохиосон юм уу зохиогчийн зөвшөөрөлтэй байх ёстой гэх мэт заадаг байна. Багуудыг урьдчилж зохиолыг нь бичүүлэхгүйн тулд төрлүүдийг нь сугалуулж өгдөг.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 10 сарын 9-нд “Black Box” театрт болно.

Бүртгэлийнхураамж ₮200,000
Барьцаа төлбөр ₮50,000

9 сарын 15-аас ѳмнѳ багаа бүртгүүлэн тѳлбѳрѳѳ хийж баталгаажуулсан багууд барьцааны төлбөр болох ₮50,000 төгрөгнөөс чөлөөлөгдөх болно.
Та бүхэн доорх холбоосоор орж багаа бүртгүүлээрэй!

www.48hourfilm.com/mn/mongolia

Харилцах утас: 96647260, 96504044, 99170361
Хаяг: Глоб Интернэшнл тѳв
УБ хот, ЧД, 4 хороо, Дипломат 95, 1 орц, 9 тоот

Бүх багууддаа амжилт хүсэе.

Ц.Энхжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх