Оюутны Дотуур байранд мөрдөх журам

2014 оны 02-р сарын 13 өдөр, 12 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэхүү журам нь КУДС-ийн Оюутны дотуур байраны дэг журмыг сахиулах, зөрчил гаргасан оюутанд (цаашид “хөлслөгч” гэх) хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг зохицуулна.

Нэг. хөлслөгчийн эрх

1.1.    Хөлслөгч нь дотуур байрны цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэх, аюулгүй байдлыг хангуулах талаар санал гомдол тавих, шаардах эрхтэй.

1.2.    Хөлслүүлэгч оюутны байр болон түүнд хамаарах ор, сандал, ширээ гэх мэт эд хөрөнгийг акт үйлдэж өгөхийг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

1.3.    Хөлслөгчийн буруугүйгээр тог, гэрэл, цонх, хаалга, хана, дээвэр зэрэг гэмтсэн, эвдэрсэн тохиолдод засварлахыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

Хоёр. хөлслөгчийн үүрэг

2.1.   Хөлслөгч нь энэхүү гэрээ болон Оюутны дотуур байрны мөрдөх журмыг  чанд дагаж мөрдөх

2.2.   Хөлслөгч хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг барьцаалах, түүгээр баталгаа гаргахгүй.

2.3.   Хөлслөгч дотуур байрнаас гарахдаа өмнө хүлээлгэн өгсөн эд зүйлийг бүрэн бүтэн буцаан хүлээлгэн өгөх, эсхүл түүнтэй дүйцэхүйц мөнгөн төлбөрийг актын дагуу хүлээлгэж өгөх.

2.4.   Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг дур мэдэн солих, бусдад шилжүүлэхийг хориглоно.

2.5.   Хөлслөгч дотуур байрнаас гарахдаа цахилгаан хэрэглэлүүдийг унтрааж, галын аюулаас сэргийлж онцгой сонор сэрэмжтэй байх

2.6.   Хөлслөгч нь гал, ус алдах гэх мэт элдэв осол, зөрчил гарвал (гаргавал) жижүүрт болон дотуур байр хариуцсан ажилтанд мэдэгдэж, цаг алдалгүйгээр гал унтраах анги, селесар  дуудна.

2.7.   Нийтийн бие засах өрөө, халуун усны өрөөний угаалтуур, суултуур, душ, крант зэргийг ариг гамтай цэвэр эзэмшиж усанд орсон тохиолдолд душны өрөөг цэвэрлэж ариутгаж байр хариуцсан ажилтанд хүлээлгэж өгнө.

2.8.   Хөлслөгч оройн 22 цагаас хойш дотуур байранд нэвтрэхийг хориглоно.

2.9.   Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, чимээ шуугиан гаргах

2.10.    Орой 22 цаг өнгөрсөнөөс хойш өөрийн хөлсөлж буй өрөөнөөс бусад ороонд орох, хонохгүй байх

Гурав. хөлслөгчид хориглох зүйл /ноцтой зөрчил/

 3.1.   Дотуур байранд согтууруулах, мансууруулах ундаа, бодисны зүйл авчрах, хадгалах, хэрэглэх, бусдад өгөх, уухыг (хэрэглэхийг) уриалах, сурталчилах, уруу татах, согтуурсан, мансуурсан байдалтай бусад этгээдийг оруулах;

3.2.   Байр хариуцсан ажилтаны зөвшөөрөлгүйгээр гадны этгээдийг дотуур байранд оруулах, байлгах, хонуулах

3.3.   Бусдыг зодох, дээрэлхэх, заналхийлэх, танхайрах, айлгах болон зодолдох

3.4.   Бусдыг өдөх, хоргоох, бэлгийн дарамт үзүүлэх

3.5.   Бэлгийн харилцаанд орох

3.6.   Хулгай, дээрэм болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах

3.7.   Оюутны дотуур байрыг зориулалтын бус замаар ашиглах

3.8.   Ашиг олох зориулалтаар оюутны дотуур байрыг ашиглах

3.9.   Дотуур байрны эд хогшлыг санаатайгаар сүйтгэсэн, эвдсэн

3.10.    Тэсэрч дэлбэрэх, түргэн шатамхай бодис, түүхий эд /буу, сум, дарь, динамит, бензин, будаг шингэлэгч гэх мэт/ дотуур байранд оруулах, хадгалах

3.11.    Орой 22 цаг өнгөрсөнөөс хойш охидийн /хөвгүүдийн/ тасагт хонох өөрийн хөлсөлж буй өрөөнөөс бусад ороонд орох, хонох

Дөрөв.     Хариуцлага

4.1.      Хөлслөгч болон хөлсүүлэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг холбогдох хууль, тогтоомж, журам, гэрээний дагуу арилгана.

4.2.      Аль нэг тал гэрээний үүргээ гүйцэтгээгүй нөхцөл бий болоход нөгөө талын буруутай үйлдэл нөлөөлсөн бол үүргээ гүйцэтгээгүй тал хариуцлага хүлээхгүй.

4.3.      Хөлслөгч өөрийн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасаны улмаас хохирол учирсан бол Хөлсүүлэгч хариуцахгүй.

4.3.1.           Дараах үндэслэлээр оюутныг дотуур байрнаас гаргана.

4.3.1.1.      Оюутан энэхүү журмын зөрчсөн нь энэхүү гэрээний 2.1, 2.4, 2.5, 2.7-2.11-д заасан үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй,

4.3.1.2.      Журмын 2.2, 2.6-д заасан үүргээ нэг удаа биелүүлээгүй, 3-р зүйлд заасан ноцтой зөрчлийг нэг удаа гаргасан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх