Зохион байгуулагч: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхим
Зорилго: Их дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын авъяас чадварыг нээн илрүүлж, тэдний онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулах замаар ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжих
Оролцогч: Их дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутан
Уралдаанд ирүүлэх бүтээлийн ангилал
(Нэг оролцогч 3 хүртэлх тооны бүтээл илгээж болно)
- Нийтлэл (Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл харгалзахгүй)
- Телевизийн нэвтрүүлэг
- Радио нэвтрүүлэг
- Нийгмийн реклам
Нийтлэлийн төрөл
- Бүтээл нь сэтгүүл зүйн түгээмэл зарчим, нийтлэг үүрэгт нийцсэн байх
- Бодит үнэнд нийцсэн байх
- Илэрхийлэх санаа тодорхой байх
- Times new roman фонтоор, бичгийн 12 хэмжээтэй байх
- Оролцогч нь овог нэр, сургууль, утасны дугаараа хавсаргана
- Бүтээлийг хэвлэж дугтуйлсан ХИС-ийн хичээлийн 2-р байрны 103 тоотод ирүүлнэ. Эсвэл Humanitiesmn@gmail.com хаягаар илгээнэ.
Нийгмийн рекламын төрөл
Нийгмийн сайн сайханд чиглэсэн, олон нийтийг зөв зөн үйлд уриалсан, олон нийтийн санаа өөрчлөх зорилго бүхий видео бүтээлийн төрлийг 2012 оноос наадамд шинээр оруулсан билээ. Оролцогч нь багаар болон ганцаарчилсан байдлаар 30-60 секундын дүрс бичлэг бэлтгэсэн байна.
- Бүтээлийг DVD, эсвэл Media file хэлбэрээр ХИС-ийн хичээлийн 2-р байрны 103 тоотод хүлээ авна.
Телевизийн нэвтрүүлгийн төрөл
Нэвтрүүлгийн санаа, дэвшүүлсэн асуудал, ур хийц зэргийг харгалздаг, оролцогчоос ихээхэн хөдөлмөр шаарддаг төрөл юм. Иймд нэвтрүүлгийг ганцаарчилсан болон багаар хийсэн байж болно. 10-15 минутын хугацаатай байна.
Радио нэвтрүүлгийн төрөл
Радио нэвтрүүлгийн үндсэн шаардлагыг хангасан, эх бичвэрийн, дуу чимээний зохист харьцааг тохируулсан 10-15 минутын бүтээлийг хүлээн авна.
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага
- Бүтээл нь сэтгүүл зүйн түгээмэл зарчим, нийтлэг үүрэгт нийцсэн байх
- Бодит үнэнд нийцсэн байх
- Илэрхийлэх санаа тодорхой
- Оролцогч нь овог нэр, сургууль, утасны дугаараа хавсаргана.
- Бүтээлийг DVD, эсвэл Media file хэлбэрээр ХИС-ийн хичээлийн 2-р байрны 103 тоотод хүлээ авна.
Наадамд зориулсан нөхөрсөг уулзалтыг 11-р сарын 21-нд 14:00 цагт 7-р хороолол дахь “ Бат центр” төвд зохион байгуулна.
Бүтээл хүлээж авах сүүлийн хугацаа: 2015 оны 11-р сарын 27-нд
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа: 2015 оны 12-р сарын 05-ны 14.00 цагт “ Чингис” зочид буудлын Хурлын танхимд болно.