Диваажингаас төөрсөн хүүхдүүд

2015 оны 11-р сарын 04 өдөр, 17 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10734201_982789601783657_3113056556099233008_n

УРЛАГААР ДАМЖУУЛАН НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛӨХ ЦУВРАЛ ТӨСЛҮҮД

Нээлт 2015 оны 12-р сарын 17

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ДИВААЖИНГААС ТӨӨРСӨН ХҮҮХДҮҮД төслийг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, өдөр туттмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн фото зураг, видео, инстоляц, уран зураг болон бусад бүтээлээр хамтарсан үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг урьдчилан шалгаруулж, бүтээлээ туурвих явцад нь дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн оюутнуудын дунд энэ сэдвээр богино хэмжээний нийтлэлийн уралдаан зарлаж шалгарсан нийтлэлийг үзэсгэлэнгийн танхимд байршуулна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад иргэн, байгууллага бүрийн оролцоог дээшлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.

ДИВААЖИНГААС ТӨӨРСӨН ХҮҮХДҮҮД -I үзэсгэлэнг 2013 онд анх МОҮУДХ-оос АНУ-ын Төрийн департменттай хамтран ардчилалын алдаа оноо, өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн зохион байгуулж байсан. Энэ үзэсгэлэнд уран бүтээлч Б.Орхонтуул, Э.Лхагвадорж, Б.Нандин-Эрдэнэ, Б.Номин, Д.Үүрийнтуяа, Э.Найдандорж, Б.Баярмагнай нар уригдан оролцож 3 сарын туршид ажиллан маш сонирхолтой бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм.

Эхний үзэсгэлэнгээс 2 дахь төслийг санхүүжүүлэх зорилгоор бүрдүүлсэн сан, мөн АНУ ЭСЯ-аас гаргаж буй нэмэлт төсвөөр энэ удаагийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Анхны төсөв бүрдэлтэд уран бүтээлээр хандив өгсөн Б.Орхонтуул, Б.Номин, Б.Нандин-Эрдэнэ, Э.Лхагвадорж, А.Баярмагнай нартаа талархаж байна. Э.Лхагвадоржийн “Бүх хэрэгцээ хангагдсан” хэмээх бүтээлийг тухайн үеийн ССАЖ-ын яаманд түүхэн үеийн сануулга болгон дурсгаж байлаа.

Дараачийн 5 төслийг байгаль орчин, дэлхийн дулаарал, хүний эрх, устаж буй соёл уламжлал, даяарчлалын асуудлаар сэдэвлэн зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх