“Монгол хүү” монголын анхны кино, “Цогт тайж 70 жил ” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэн хэвлэсэн ном нээлтээ хийлээ

2015 оны 12-р сарын 23 өдөр, 21 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
SAMSUNG

SAMSUNG Монгол улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль /КУДС/ болон “Монгол кино нэгтгэл” хамтран зохион байгуулсан “Монгол хүү” монголын анхны кино, “Цогт тайж 70 жил ” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал 2015.10.14 ба 11.12-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөн билээ. Тус үйл ажиллагаагаар дамжуулан Монгол улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан КУДС, Монгол кино нэгтгэл хамтран эл хоёр киноны гүйцэтгэсэн үүрэг, эзэлдэг байр суурь, жүжигчний уран чадвар хэрхэн илэрсэн, ямар олот дутагдал байсан, мөн аль кино нь Зөвлөлт-Монглын хамтарсан уран бүтээл вэ, аль нь Монголын киночдын бие дааж хийсэн уран бүтээл болох талаар эрдэм шинжилгээний хурлаас  эмхэтгэн хэвлэсэн шинэхэн номын нээлт хийлээ. Энэхүү номыг уншсанаар кино гэдэг өөрөө томоохон түүх, тухайн үеийн нийгэм цаг үеийг харуулсан урлагийн толь гэдгийг  оюутан залууст олж унших  юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх