Элсэлтийн тухай

5. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ

5.1. Ур чадвар шаардах хөтөлбөрийн шалгалтыг 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 9-ны өдрүүдэд өөрийн байрандаа зохион байгуулна.

5.2. Шалгалтыг сургуулийн мэргэжлийн багш нар болон хамтран ажилладаг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс, олон нийтийн хөндлөнгийн хяналтын дор ил тод явуулна.

5.3. Элсэхийг хүсэгчдийн ЭЕШ–ийн оноо, бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж оноо, харгалзах шалгалтын оноонуудын нийлбэрийн дагуу мэргэжлийн бүлэг тус оноог тооцно.

5.4. КУДС-д суралцах эрхийн бичиг буюу авьяас чадвараар манлайлан “Суралцах урилга” авсан иргэнийг ЭЕШ-ын дүн, босго онооны болзлыг хангасан тохиолдолд шууд элсүүлнэ.

5.5 КУДС-д “Суралцах урилга”, “Суралцах эрхийн бичиг” –ийг дамжуулан ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн тухайн жилдээ хүчинтэй байна.

5.6. Шалгалтын дүнг 7 дугаар сарын 10-ны өдрийн 19.00 цагт КУДС-ийн www. kuds.mn цахим хуудас болон сургуулийн байрны мэдээллийн самбар дээр байруулна.

ЗУРГАА. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

6.1.  Хяналтын тоонд багтсан элсэгчдэд “Суралцах эрхийн бичиг” олгоно.

6.2. Суралцах эрхийн бичгийг 7 дугаар сарын 10-ний өдрийн 9.00-18.00 цагт КУДС-ийн байранд олгоно.

6.3. Элсэгч “Суралцах эрхийн бичиг” авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёр дахь дээд боловсрол эзэмших бол дипломын эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  2. ЭЕШ-ын батламж
  3.  Сурагчийн хувийн хэрэг
  4. Цахим үнэмлэхний хуулбарын хамт
  5. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй 4 хувь зураг

6.4  Элсэлтийн материалыг хуурамчаар үйлдсэн иргэнийг КУДС-д элсүүлэхгүй бөгөөд элсэн тохиолдолд хасна.

ДОЛОО. ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ

7.1. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 08 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Сургалтын бодлого, хяналтын албанд бүртгүүлж, хичээл сонголтоо хийнэ.

7.2.  Бүртгүүлэхдээ дараах материалыг авч ирнэ. Үүнд:

  1. Суралцах эрхийн бичиг /сургуулийн томилолт/
  2. Төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцах тохиолдолд холбогдох материал
  3. Сургалтын төлбөр төлсөн баримт /жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны дотор сургалтын төлбөрийг Хаан банкны 5076091879, Голомт банкны 1235101901 тоот дансанд тушаана.

7.3. Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэхээс татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

КУДС-Д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН АГУУЛГА

 

Хөтөлбөр

Элсэлтийн ерөнхий шалгалт

Босго оноо

Ур чадварын шалгалт

     Найруулах урлаг

 /Кино,телевиз, театр/

Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Өгөгдсөн сэдвээр эссэ бичих

Шүлэг сонсгол анхаарал, ритм, бэлдсэн этюд, өгөгдсөн этюд

2

Дуу чимээний технологи

 /кино, телевиз, студи, театр/

Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Дуу сонсгол, анхаарал, ритм

Өгөгдсөн дүрсэнд ая хөгжим сонгох, харилцан ярилцах

 

3

Жүжгийн урлаг

/кино, театрын жүжигчин/

 Монгол хэл

Нийгэм

Англи хэл

400

Бэлдсэн дуу, шүлэг, бүжиг, сонсгол, анхаарал ритм

Бэлдсэн өгүүллэг, этюд, монолог, өгөгдсөн этюд

Өгөгдсөн даалгавар

4

Менежмент соёл, урлагийн /Продюсер/

Монгол хэл

Нийгэм

Англи хэл

400

Эссэ бичлэг

Харилцан ярилцлага

 

5

Зураг авалт /Кино телевиз, хэвлэлийн зураг авалт/

 Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Өөрийн авсан фото материал зураг

Өгөгдсөн сэдвээр фото авах

 

6

Хувцасны дизайн /Кино телевиз, театрын зураач, оёдол/

Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Өөрийн зурсан бүтээлүүд

Өгөгдсөн сэдвээр зуруулах

 

7

Сэтгүүл зүй /Телевизийн сэтгүүл зүй/

 Монгол хэл

Англи хэл

400

Харилцан ярилцлага

Зохион бичлэг, эссэ

 

8

График дизайн        /компьютер график, дизайн/

Математик (50%)

Англи хэл

(50 %)

400

Эссэ бичлэг,

Харилцан ярилцлага