“Оюутан цэрэг”-ийн бүртгэл эхэллээ

2016 оны 03-р сарын 05 өдөр, 10 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
olloo_mn_1456802531_tsereg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болж, өнөөдрөөс бүртгэл нь эхэллээ.

2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан энэ хөтөлбөрт хамарч байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар салбарын сайдын тушаал гарсан юм. Өдгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр БХЯ-ныхан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу  Ховд, Дорнод аймагт энэ хөтөлбөр хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрах боломж нээгдэж байгаа юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан гуравдугаар сарын нэгнээс эхлэн бүртгэх юм. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт 3 дугаар сарын 10-нд болохоор товложээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх