КУДС-ийн МУГЖ Г.Урнаа багштай жүжигчний 4а анги ” Хоёр ертөнцийн зааг” дипломын жүжгээ оюутан театрт тавьлаа

2016 оны 04-р сарын 09 өдөр, 08 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
12140726_1002723053136974_4986863164472386382_n

    Д.Жигжидийн нэрэмжит КУДС-н төгсөх курсын оюутнууд жил бүрийн хавар мэргэжлийнхээ хичээлээр дипломын ажлаа хамгаалдаг билээ. Тэгвэл өнөөдөр буюу 4-р сарын 8-ны өдөр тус сургуулийн МУГЖ Г.Урнаа багштай жүжигчний 4а ангийн оюутнууд зүрх судасны их эмч Б.Болдсайхны зохиол “Хоёр амьдралын зааг” жүжгийг оюутан театрт тавьлаа.

      Энэхүү жүжгээрээ дамжуулан эрүүл амьдрал, эрүүл нийгэм, эрүүл харилцаа өнөөгийн нийгэмд дутагдаж байгааг харуулахыг зорьсон бөгөөд тайзны зураачаар төгсөх курсын оюутан С.Гэрэлцэцэг, дууны найруулагчаар төгсөх курсын оюутан А. Од-Эрдэнэ нар ажилласан юм.

Дипломын жүжгийн шүүгчдээр МУАЖ А.Очирбат, МУГЖ Ш.Цэцэг, МУАЖ, найруулагч Б.Мөнхдорж, МУСГЗ, зохиолч, доктор, профессор С.Лочин нар ажилласан бөгөөд сэтгэлд хүрсэн сайхан жүжиг боллоо гэсэн сэтгэгдэлтэй байсан юм.

Мэдээ бичсэн Ч.Уянга

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх