Монгол орон ба Монголчууд үзэсгэлэн нээлтээ хийлээ

2016 оны 04-р сарын 28 өдөр, 08 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mongol041492899442016-02-04-09-57[www.urlag.mn]

      ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа.

     Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчлах үеэрээ энэхүү үзэсгэлэнд тавигдсан түүхэн гэрэл зургуудын хуулбарыг манай тал албан ёсоор авахаар яриа хэлэлцээг эхлүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч, өнөөдөр нийтийн хүртээл болон Монголчуудад толилуулагдаж байгаад баяртай байна.

     Түүнчлэн, манай түүх, соёлын давтагдашгүй бүтээл болох эдгээр гэрэл зургуудыг түүхийн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан товхимол болгон хэвлүүлсэн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлэе.“Монгол орон ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг дуустал олон нийтэд толилуулагдана.

Бичсэн: О.Энхтуул

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх