Элсэлтийн дүрэм журам

КУДС-ийн Захирлын 2017 оны 06  –р сарын

16-ны өдрийн 36 тоот тушаалын хавсралт №01

 

КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Д. Жигжидийн  нэрэмжит  Кино  Урлагийн  Дээд  Сургууль ( цаашид “КУДС” гэх )-д 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд БСШУ-ны Сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2014 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс, бусад холбогдох эрх зүйн актууд болон энэхүү журмыг баримтлана.

1.2. КУДС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.3. КУДС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн шалгалтын комисс” гэнэ.

1.4. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг  www.kuds.mn цахим хуудасны “Элсэлт ” буланд байрлуулна.

1.5. КУДС-ийн бакалаврын өдрийн ангид нийслэл, орон нутгаас оюутан элсүүлэх элсэлтийн ажлыг тус сургуулийн Захирлын тушаалаар баталсан элсэлтийн шалгалтын комисс болон өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан зохион байгуулна.

1.6. Бакалаврын зэрэгтэй иргэн бакалаврын хөтөлбөрт элсэх бол КУДС-ийн холбогдох журмаар зохицуулна.

ХОЁР.  ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

2.1. Бүртгүүлэгч нь БСШУСЯ-ны Болосвсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс зохион байгуулдаг ЭЕШ өгсөн байхыг шаардана. Бүртгүүлэгч БҮТ-ийн хүчин төгөлдөр батламжтай, эсвэл 2017 онд ЭЕШ өгсөн бол түүнийг гэрчлэх бүртгэлийн хуудастай байна.

 2.2. Элсэлтийн шалгалтын комисс нь элсэхээр хүсэгчдийн материалыг хүлээн авах, шалган магадлах, элсэлтийн ажлын явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэгтэй.

2.3 Хөдөө орон нутаг болон гадаадаас оюутан элсүүлэх элсэлтийн үйл ажиллагааг өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

2.4. Кино урлагийн дээд сургуулийн элсэлтийн зар сурталчилгаа, үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ сонгох боломжийг хангасан байна.

2.5 Элсэхээр бүртгүүлэгчийн мэргэжлийн ур чадварын шалгалтыг КУДС-ийн шалгалтын комисс авах ба 61-100 хүртэлх оноогоор жагсааж бүртгүүлэгчийн мэдлэг, авъяас чадварыг үнэн зөв, шударга, бодитой үнэлнэ. Хэрэв шалгуулагч 60 ба түүнээс доогуур дүнтэй шалгагдвал тус сургуульд элсүүлэн сургах боломжгүй.

2.6. Комиссын гишүүд нь мэргэжлийн ур чадвар бүхий багаас бүрдсэн байна.

ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

3.1. Бүртгүүлэгч нь оршин суух бүртгэл харгалзахгүйгээр бүртгүүлж болох бөгөөд гагцхүү бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, ЭЕШ-ыг өгч 400 ба түүнээс дээш оноо авсан элсэгчийг хүссэн хөтөлбөрт элсүүлнэ.

3.2. Бүртгүүлэгч нь КУДС-д бүртгүүлэхээс өмнө ЭЕШ-тай холбоотой асуудал байгаа тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.

3.3. Их дээд сургуулийг бакалаврын зэргийн дипломтой төгссөн элсэхийг хүсэгч нь КУДС-ийн байранд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ. Энэ тохиодолд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байхыг шаардахгүй ба мэргэжлийн ур чадварын шалгалт өгнө.

3.4. Гадаад оронд бүрэн дунд боловсрол эзэмшсэн МУ-ын иргэн КУДС-д бүртгүүлэх  хүсэлтээ гаргахдаа элсэхийг хүсч буй хөтөлбөрөөр өгвөл зохих ЭЕШ-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай батламжийг “Элсэлтийн шалгалтын комисс” ирүүлсэн байна.

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

4.1. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өглөө 09:00 цагаас орой 18:00 цаг хүртэл Кино урлагийн дээд сургуулийн байранд болон, www.kuds.mn цахим хуудсаар бүртгэнэ.

4.2. Нийслэлд www.kuds.mn цахим хуудсаар бүртгүүлсэн элсэгчид бүртгэлийн хураамж болох 5000 төгрөгийг Хаан банкны 5076091879, Голомт банкны 12351011901 тоот дансанд тушааж, баримтыг ур чадварын шалгалт өгөхдөө авч ирнэ.

4.3.   Бүртгүүлэгчийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг ба 1-ээс дээш хөтөлбөрт бүртгүүлсэн тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.

4.4. Мэргэжлийн уралдаан тэмцээнд I-III байрт шалгарч КУДС-д элсэн суралцах эрхийн бичигтэй иргэн нь ЭЕШ өгч, бүртгэлийн босго оноог хангасан байх шаардлагатай ба бүртгэлийн хугацаанд элсэлтийн комисст өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.

4.5. Хөдөө орон нутагт элсэлтийн бүртгэлийг аймгийн Боловсрол соёлын газар, ЕБ-ийн сургуулиудтай  хамтрах ба нийслэлд өөрийн сургууль дээрээ зохион байгуулна.

ТАВ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ

5.1. Ур чадвар шаардах хөтөлбөрийн шалгалтыг 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 9-ний өдрүүдэд өөрийн байрандаа зохион байгуулна.

5.2. Шалгалтыг сургуулийн мэргэжлийн багш нар болон хамтран ажилладаг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс, олон нийтийн хөндлөнгийн хяналтын дор ил тод явуулна.

5.3. Элсэхийг хүсэгчдийн ЭЕШ–ийн оноо, бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж оноо, харгалзах шалгалтын оноонуудын нийлбэрийн дагуу мэргэжлийн бүлэг тус оноог тооцно.

5.4. КУДС-д суралцах эрхийн бичиг буюу авьяас чадвараар манлайлан “Суралцах урилга” авсан иргэнийг ЭЕШ-ын дүн, босго онооны болзлыг хангасан тохиолдолд шууд элсүүлнэ.

5.5 КУДС-д Суралцах урилга”, “Суралцах эрхийн бичиг–ийг дамжуулан ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн тухайн жилдээ хүчинтэй байна.

5.6. Шалгалтын дүнг 7 дугаар сарын 10-ны өдрийн 19.00 цагт КУДС-ийн www. kuds.mn цахим хуудас болон сургуулийн байрны мэдээллийн самбар дээр байруулна.

ЗУРГАА. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

6.1.  Хяналтын тоонд багтсан элсэгчдэд “Суралцах эрхийн бичиг” олгоно.

6.2. Суралцах эрхийн бичгийг 7 дугаар сарын 10-ны өдрийн 9.00-18.00 цагт КУДС-ийн байранд олгоно.

6.3. Элсэгч “Суралцах эрхийн бичиг” авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёр дахь дээд боловсрол эзэмших бол дипломын эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  2. ЭЕШ-ын батламж
  3.  Сурагчийн хувийн хэрэг
  4. Цахим үнэмлэхний хуулбарын хамт
  5. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй 4 хувь зураг

6.4  Элсэлтийн материалыг хуурамчаар үйлдсэн иргэнийг КУДС-д элсүүлэхгүй бөгөөд элсэн тохиолдолд хасна.

ДОЛОО. ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ

7.1. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 08 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Сургалтын бодлого, хяналтын албанд бүртгүүлж, хичээл сонголтоо хийнэ.

7.2.  Бүртгүүлэхдээ дараах материалыг авч ирнэ. Үүнд:

  1. Суралцах эрхийн бичиг /сургуулийн томилолт/
  2. Төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцах тохиолдолд холбогдох материал
  3. Сургалтын төлбөр төлсөн баримт /жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны дотор сургалтын төлбөрийг Хаан банкны 5076091879, Голомт банкны 1235101901 тоот дансанд тушаана.

7.3. Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэхээс татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

 

КУДС-Д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН АГУУЛГА

 

Хөтөлбөр

Элсэлтийн ерөнхий шалгалт

Босго оноо

Ур чадварын шалгалт

Найруулах урлаг

/Кино,телевиз, театр/

Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Өгөгдсөн сэдвээр эссэ бичих

Шүлэг сонсгол анхаарал, ритм, бэлдсэн этюд, өгөгдсөн этюд

2

Дуу чимээний технологи

/кино, телевиз, студи, театр/

Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Дуу сонсгол, анхаарал, ритм

Өгөгдсөн дүрсэнд ая хөгжим сонгох, харилцан ярилцах

 

3

Жүжгийн урлаг

/кино, театрын жүжигчин/

Монгол хэл

Нийгэм

Англи хэл

400

Бэлдсэн дуу, шүлэг, бүжиг, сонсгол, анхаарал ритм

Бэлдсэн өгүүллэг, этюд, монолог, өгөгдсөн этюд

Өгөгдсөн даалгавар

4

Менежмент соёл, урлагийн /Продюсер/

Монгол хэл

Нийгэм

Англи хэл

400

Эссэ бичлэг

 

Харилцан ярилцлага

 

5

Зураг авалт /Кино телевиз, хэвлэлийн зураг авалт/

 Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Өөрийн авсан фото материал зураг

Өгөгдсөн сэдвээр фото авах

 

6

Хувцасны дизайн /Кино телевиз, театрын зураач, оёдол/

Монгол хэл

Англи хэл

Нийгэм

400

Өөрийн зурсан бүтээлүүд

Өгөгдсөн сэдвээр зуруулах

 

7

Сэтгүүл зүй /Телевизийн сэтгүүл зүй/

 Монгол хэл

Англи хэл

400

Харилцан ярилцлага

Зохион бичлэг, эссэ

 

8

График дизайн        /компьютер график, дизайн/

Математик (50%)

      Англи хэл       (50 %)

400

Эссэ бичлэг,

Харилцан ярилцлага