КУДС-ийн Захирлын 2016 оны … –р сарын … өдрийн …. тоот тушаалын хавсралт
КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Д. Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль ( цаашид “КУДС” гэх )-д 2016-2017 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд БСШУ-ны Сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2014 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/, индекс болон энэхүү журмыг баримтлана.
1.2. КУДС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.3. КУДС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн шалгалтын комисс” гэнэ.
1.4. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://www.kuds.mn цахим хуудасны “Элсэлт ” буланд байрлуулна.
1.5. КУДС-ийн бакалаврын өдрийн ангид нийслэл, орон нутгаас оюутан элсүүлэх элсэлтийн ажлыг тус сургуулийн Захирлын тушаалаар баталсан элсэлтийн шалгалтын комисс болон өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан зохион байгуулна.
ХОЁР: ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
2.1. Кино урлагийн дээд сургуульд оюутан элсүүлэхдээ БСШУЯ-наас мэргэжил тус бүрээр баталсан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
2.2. Элсэлтийн шалгалтын комисс нь элсэхээр хүсэгчдийн материалыг хүлээн авах, шалган магадлах, элсэлтийн ажлын явцад хяналт тавих, шийдвэр гаргах, санал гомдлыг шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэгтэй.
2.3 Хөдөө орон нутаг болон гадаадаас оюутан элсүүлэх элсэлтийн үйл ажиллагааг өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
2.4. Кино урлагийн дээд сургуулийн элсэлтийн зар сурталчилгаа, үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ сонгох боломжийг хангасан байна.
2.5 Элсэхээр бүртгүүлэгчийн мэргэжлийн ур чадварын шалгалтыг авах “Шалгалтын комисс” нь бүртгүүлэгчийн мэдлэг, авъяас чадварыг үнэн зөв, шударга, бодитой үнэлнэ.
2.6. Комиссын гишүүд нь мэргэжлийн ур чадвар бүхий багаас бүрдсэн байна.
ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
3.1. Бүртгүүлэгч нь оршин суух бүртгэл харгалзахгүйгээр бүртгүүлж болох бөгөөд гагцхүү бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, ЭЕШ-ыг өгч, элсэхийг хүссэн хөтөлбөрт заасан босго оноог хангасан байна.
3.2. Бүртгүүлэгч нь КУДС-д бүртгүүлэхээс өмнө ЭЕШ-тай холбоотой асуудал байгаа тохиолдолд урьдчилан шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.
3.3. Их дээд сургуулийг бакалаврын зэргийн дипломтой төгссөн элсэхийг хүсэгч нь КУДС-ийн байранд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ. Энэ тохиодолд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байхыг шаардахгүй ба мэргэжлийн ур чадварын шалгалт өгнө.
3.4. Гадаад оронд бүрэн дунд боловсрол эзэмшсэн МУ-ын иргэн КУДС-д бүртгүүлэх хүсэлтээ гаргахдаа элсэхийг хүсч буй хөтөлбөрөөр өгвөл зохих ЭЕШ-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай батламжийг “Элсэлтийн шалгалтын комисс” ирүүлсэн байна.
ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ
4.1 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 09-ны өдөр хүртэл өглөө 09:00 цагаас орой 18:00 цаг хүртэл Кино урлагийн дээд сургуулийн байранд болон, www.kuds.mn цахим хуудсаар бүртгэнэ.
4.2. Нийслэлд www.kuds.mn цахим хуудсаар бүртгүүлсэн элсэгчид бүртгэлийн хураамж болох 5000 төгрөгийг Хаан банкны 5076091879, Худалдаа хөгжлийн банкны 464009184 тоот дансанд тушааж, баримтыг ур чадварын шалгалт өгөхдөө авч ирнэ.
4.3. Бүртгүүлэгч нь нэг түүнээс дээш хөтөлбөрт бүртгүүлж болох ба энэ тохиолдолд хөтөлбөр тус бүрээр бүртгэлийн хураамж төлнө.
4.4. Мэргэжлийн уралдаан тэмцээнд I-III байрт шалгарч КУДС-д элсэн суралцах эрхийн бичигтэй иргэн нь ЭЕШ өгч, бүртгэлийн босго оноог хангасан байх шаардлагатай ба бүртгэлийн хугацаанд элсэлтийн комисст өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна.
4.5. Хөдөө орон нутагт элсэлтийн бүртгэлийг аймгийн Боловсрол соёлын газар, ЕБ-ийн сургуулиудтай хамтрах ба нийслэлд өөрийн сургууль дээрээ зохион байгуулна.
ТАВ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ
5.1. Ур чадвар шаардах хөтөлбөрийн шалгалтыг 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд өөрийн байрандаа зохион байгуулна.
5.2. Шалгалтыг сургуулийн мэргэжлийн багш нар болон хамтран ажилладаг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс, олон нийтийн хөндлөнгийн хяналтын дор ил тод явуулна.
5.3. Элсэхийг хүсэгчдийн ЭЕШ–ийн оноо, бүрэн дунд боловсролын үнэмлэхний дундаж оноо, харгалзах шалгалтын оноонуудын нийлбэрийн дагуу мэргэжлийн бүлэг тус оноог тооцно.
5.4. КУДС-д суралцах эрхийн бичиг иргэний ЭЕШ өгч, бүртгэлийн босго онооны болзлыг хангасан тохиолдолд ур чадварын шалгалтгүйгээр элсүүлнэ.
5.5. Шалгалтын дүнг 7 дугаар сарын 10-ны өдөр КУДС-ийн http://www.kuds.mn цахим хуудас болон сургуулийн байрны мэдээллийн самбар дээр байрууллана.
ЗУРГАА. ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ
6.1. Хяналтын тоонд багтсан элсэгчдэд “Суралцах эрхийн бичиг” олгоно.
6.2. Суралцах эрхийн бичгийг 7 дугаар сарын 10-ны өдрийн 9.00-18.00 цагт КУДС-ийн байранд олгоно.
6.3. Элсэгч “Суралцах эрхийн бичиг” авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хоёр дахь дээд боловсрол эзэмших бол дипломын эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- ЭЕШ-ын батламж
- Сурагчийн хувийн хэрэг
- Цахим үнэмлэх, хуулбарын хамт
- Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй 4 хувь зураг
6.4 Элсэлтийн материалыг хуурамчаар үйлдсэн иргэнийг КУДС-д элсүүлэхгүй бөгөөд элсэн тохиолдолд хасна.
ДОЛОО. ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ
7.1. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 08 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Сургалтын бодлого, хяналтын албанд бүртгүүлж, хичээл сонголтоо хийнэ.
7.2. Бүртгүүлэхдээ дараах материалыг авч ирнэ. Үүнд:
- Суралцах эрхийн бичиг /сургуулийн томилолт/
- Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах тохиолдолд холбогдох материал
- Сургалтын төлбөр төлсөн баримт /жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор сургалтын төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 464009184, Хаан банкны 5076091879, Голомт банк 1235101901 тоот дансанд тушаана. /
7.3. Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэхээс татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын гудамж, өөрийн байранд Харилцах утас: 11-453776, 11-451425, 99097453, 99882927 Цахим хаяг: http://www.kuds.mn
КУДС-Д ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН АГУУЛГА
№ |
Хөтөлбөр |
Элсэлтийн ерөнхий шалгалт |
Босго оноо |
Ур чадварын шалгалт |
Найруулах урлаг /Кино,телевиз, театр/ |
Аль ч хичээлээр болно. |
400 |
|
|
Дуу чимээний технологи /кино, телевиз, студи, театр/ |
|
|||
Жүжиглэх урлаг |
|
|||
Менежмент / соёл, урлаг/ |
||||
Зураг авалт |
|
|||
Хувцасны дизайн |
Өөрийн зурсан бүтээлүүдӨгөгдсөн сэдвээр зуруулах | |||
Сэтгүүл зүй |
|
|||
График дизайн /компьютер график, дизайн/ | Математик (50%)Англи хэл(50 %) |