“Эгэл хүн”

2016 оны 11-р сарын 05 өдөр, 09 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14708315_191314524646611_2502575375968493950_n

Цаг яван одоход бодлоо үлдээж чадсан цагийн бүтээлийн нэг Содов агсаны хүү Баясгалан багшийн тухай.

Дурьдатгал: Эдүгээ баяслаар тодосгон байж энэхүү хөрөг нийтлэлийг бичсүү хэмээн зориглов.

Өнөөдөр 80 гарсан төлөв даруу түүнийг Баясгалан багшаа хэмээн дуудах нь үргэлжилсээр. Түүний тухай он оны олон шилдэг ном бүхэл бүтэн роман туурвиж болохуйц намтар арвин нэгэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1935 онд мэндэлсэн. Түүний эцэг Содов 1924 онд хүрээний их сургуулийг төгсөөд дунд сургуулийн захирал багш Халх голын байлдаанд яваад эх орноо хамгаалаад ийнхүү хожим боловсролын яамны сайд хийж байсан. Эрдэмт хөвүүн төрүүлсэн түүний гайхамшигт ээж Монголын анхны хүүхдийн эмч байсан түүх бий. Эхийн сүүнээс гарахаар аав нь түүнийг номонд оруулсан гэдэг. Тэр цагаас хойш шимтэн уншсан ном болгон нь түүний хугацаагүй нөхөрлөл билээ.

Чимээгүй орчинд бичиж чаддаггүй: Шуугиан дунд онгод нь хөглөгдөн туурвигдсан түүний цуутай алдарт уран бүтээлүүдээс нь сонордуулъя.

1960-аад оноос эхлэн Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх өгүүллэгүүд бичиж эхэлсэн тэрээр:

- 1980 он “Зөвлөлтийн яруу найраг”

- 1980 он “Оросын яруу найраг

- 1990 он “Орос найргийн гэгээ”

- 1992 он “Нохой бөөс”

- 1995 он “Тусгаар тогтнол”

- 2008 он “Хөзөр”

- 2011 он “Үдэш”

- 2011 он баримтат кино болон олон арвин нийтлэл өгүүллэг туурвижээ.

Ийнхүү хамгийн шинэхэн бүтээл болох ” Цаг, цагийн араншин” нийтлэлийн цоморлигоо 2014 онд бичсэн. Дэлхийд мэндэлж Тэнгэрт мөнхөрсөн гэвш Сэнгээ ренбучи баримтат кино зохиол юм. Ингээд харахаар амьдрал хэмээн амьд үгний үнэ цэнийг, утга учрын зангилаас тайлж энэ орчлонд төрсөн та бид бүгдээрээ азтай. Харин авъяас билгийн онгод хүн бүрт заяадаггүй гэсэн ч Баясгалан багшид харамгүй заяасны учир олон жилийн хөдөлмөр бүтээлийг нь үнэлэн 2008 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Түүний бичсэн товхимолын мөр бүхэнд зүрхний лугшилт, бодлын солбицол, сэтгэлийн эмзэглэл, оршиж байдгийг бид бүгд мэднэ.

Цагийн зүүг ухрааж

Цаг хугацааны нэгэн хэмнэлд очвоос Баясгалан багш маань Жигжидийн Нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуульд Сэтгэл судлал, Гоо зүй гэсэн хичээлүүдийг зааж сурган хүмүүжүүлж байсан нь бидний хувьд азтай хувьтай нэр төрийн хэрэг болсон.

Дүр төрхийг нь зүрх сэтгэлээсээ буулгаж хархад багшийн минь нүднээс Эрдмээс өөр нүд үгүй гэсэн мөр санаанд минь буусан юм.

Хот газрын шуугианд амьдрал урлагийн сэтгэл алдам эрээвэр ертөнц хоёр л энэ хүнийг өөртөө татсан байх. Юутай ч түүнд урт удаан наслахыг ерөөе…..

                                                               Сэтгүүлчийн 2-р курсын оюутан Ж.Дуламсүрэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх