“Хийморь дагасан заяа”

2016 оны 11-р сарын 22 өдөр, 05 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC_0235

Миний анхны хөрөг… Кино урлагийн дээд сургууль хэмээх оюуны их өргөөнд анх оюутан болж байсан минь саяхан мэт санагдана. Шинэ орчин, шинэ анги гээд бүхий л зүйлд дасан зохицоход багагүй хугацаа шаардсан. Дараа жил нь би сэтгүүл зүйн ангид орлоо. Энэ үедээ би хөргийн баатартайгаа танилцаж билээ.

Содовын Баясгалан багшийнхаа талаар бичих ховорхон боломж надад олдлоо.  Манай ангид хичээл орж байгаагүйч би багшийнхаа талаар  сайт дээр тавигдсан нийтлэлүүдийг уншиж судалсан юм. Жирийн нэг малчин айлын хүү хэдий ч морь маланд тун нүдгүй байсан бөгөөд ээж маань хурдны морь унуулах гээд чадаагүй юм гэж багш маань хуучилсан байдаг.

Баясгалан багшийн өвөөгийнх адуу ихтэй айл байсан юм гэнэ лээ аргагүй л босоо хийморь дагасан заяа юм даа. Шандаст хүлгээ уяа сойлгыг нь тэнцүүлэхийн тулд уяач хүн хамаг сэтгэл зүрхээ зориулдагийн адил Баясгалан багш маань ч ардын олон хүүхдүүдэд үнэнхүү сэтгэл зүрхээ зориулан сурган хүмүүжүүлдэг байсан нь шавь нарынх нь бичсэн хөрөг найрууллаас илхэн харагдана.

1952-1956 онуудад Москвагийн их сургуулийг сэтгэл судлал мэргэжлээр төгсөж ирээд мянга мянган шавь нарынхаа  загалмайлсан эцэг нь болжээ.

Багшийн Орчуулсан “Орос найргийн гэгээ” номд орсон 11–н шүлгийг эхнээс нь бүгдийг уншиж дууслаа. Сэтгэл хөдөлгөм, яаж ийм найруулж бичиж орчуулдаг юм бол.  Хурдан морь унаад ирж байгаа  бяцхан хүүхдийг харахаар сэтгэл догдолдог шиг л мэдрэмж надад төрсөн юм.

Багшаараа бахархаж байна. Таны оюуны мэлмийд сөгдөе.

Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б Лхагвасүрэн гуай

“Дэлхийн соёлыг тээсэн

Дээлтэй монгол “жинчин”

Дэлгэр утгыг төнхөж

Дээжилж барьсан “сөнчин”

Цугаар Монголын төлөө

Цус нь буцалсан “эр хүн”

Цуутай дээдсийнхээ хэтийг

Цахиж яваа “Үр хүн ”

Чин ухаант  Баясгалан чамдаа

Чингисийн Монгол хайртай”  гэдэг сайхан үгээр хөрөг найруулалаа жаргаая.

                                                              Сэтгүүлчийн 2-р курсын оюутан Б.Энх-Отгон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх