Д.Жигжидийн нэрэмжит КУДС – ийн Номын сангийн танилцуулга

2014 оны 02-р сарын 17 өдөр, 02 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Д.Жигжидийн нэрэмжит КУДС – ийн Номын сангийн

товч танилцуулга

  1. Д.Жигжидийн нэрэмжит КУДС- ийн Номын сан нь дор дурьдсан үндсэн нэгж хэсгүүдээс бүрдсэн.

Үүнд:

-                Номын үндсэн болон туслах фонд – /архив фонд/

-                Уншлагын танхим

-               Цахим уншлагийн танхим

Номын сангийн фондын өрөөнд ном, хэвлэл, тогтмол хэвлэл зохиол, дуу бичлэг, видео хуурцаг болон бусад хэвлэмэл бус материалыг байршуулсан.Номын сан нь оюутан сурагчдад бүхий л боломжтой үйлчилгээ явуулахад зориулагдсан Монгол, Орос , Англи  ном, сонин сэтгүүл, 837 кино, дуу шуум бүхий VAS болон CD, DVD хальс хэлбэрийн фондтой. Файл хэлбэрээр 100 гаруй ширхэг кинотой . 60 хүний суудалтай уншлагын танхим , 25 хүний суудалтай электрон уншлагийн танхимтай.

Номын сан нь үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан. Үүнд:

  • Электрон каталогийн хайлтын болон электрон хэлбэрээр уншлаг явуулахад зориулагдсан компьютер 11 ширхэг
  • электрон хэлбэрээр үйлчилгээ явуулдаг комьпьютер 1 ширхэг,
  • 3 үйлдэлт /скайнар, принтер, канон/  1 ширхэг  ,

 

Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд сургуулийн Номын сангийн зорилго нь багш, ажилтан, оюутан нарт ном, сурах бичиг, тогтмол хэвлэл болон шаардлагатай материалаар хангахад чиглэгдсэн соёлч шуурхай үйлчилгээ явуулахад оршино”.

Номын сан нь сургалтын үйл ажиллагааг дэмжих чухал нөөц бөгөөд багш, суралцагчидад соёл,  урлаг, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй боловсрол эзэмших, мэдээлэл, арга зүйн үйлчилгээ авах таатай орчин бүрдүүлэн ажилладаг.

Соёл урлагийн чиглэлийн онол, арга зүй, шинжлэх ухаан, техник, технологийн бүх төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүн, гар бичмэл, видео хальс, гадаад орны чухал шаардлагатай ном, тогтмол хэвлэлээр номын фондоо баяжуулж, багш оюутанд үйлчилдэг.

Д.Жигжидийн нэрэмжит КУДС-ийн номын сан нь Монгол улсад дагаж мөрдөж буй хууль тогтоомж, БСШУЯ- аас гаргасан тушаал, заавар, эрх зүйн бусад баримт бичиг болон Д.Жигжидийн нэрэмжит  КУДС-ийн дүрмийг өөрийн ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг.

Сургалтын төлөвлөгөөний дагуу ашиглах ном, сурах бичиг, мэргэжлийн, эрдэм шинжилгээ, түүх, соёл, мэдээллийн болон чөлөөт цагаа зөв ашиглах эрэлт хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгосон  ном бүтээлээр тогтмол хангаж, шуурхай үйлчилдэг.

Шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын тулгуур ном зохиолыг өргөн сурталчлах замаар бие даан ажиллах чадвартай, мэргэшлээ сайн эзэмшсэн, өндөр зэргийн мэргэжилтэн бэлтгэхэд туслах таатай орчин бүрдүүлсэн.

Профессор, багш нар болон оюутан, ажиллагсдыг ном сурах бичиг, сургалтын материал, тогтмол хэвлэл, ном зүйн лавлагаа мэдээллийн үйлчилгээгээр хангаж ажилладаг.

Өглөөний  9-18 цаг хүртэл ажиллаж үйлчилгээ явуулдаг. Номын сан нь уншлагийн танхим болон цахим уншлагийн танхимтай, гэрээр болон уншлагын заалаар үйлчилдэг.

номын сангийн цогц програм болох Lib 4 U програмыг ашигладаг цахим хэлбэрээр үйлчилгээ явуулдаг ба тухайн програм нь электрон каталаг болон электрон хэлбэрээр ном унших боломжтой ,  электрон номын сан болон хөгжих бүрэн боломжтой програм ашиглаж үйлчилгээ явуулж байна. Номын сангийн бүх номыг М.Дьюгийн аравтын ангиллаар ангилдаг.Номын сандаа мэдээллийн самбар гаргаж шинэ номын мэдээлэл хүргэхээс гадна шинэ номын мэдээг ном хэлбэрээр болон шинэ номын үзэсгэлэнг  тогтмол гаргаж сурталчилдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх