“ЭРДМИЙН ӨРГӨӨНД НЭГЭН ЖАРАН” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

2016 оны 12-р сарын 09 өдөр, 07 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15397762_1188985307846926_1687307749_o

Кино Урлагийн Дээд Сургууль дээр 12 сарын 6-нд  МУСГЗ, доктор, профессор, соён гэгээрүүлэгч Содовын Баясгалангийн боловсролын салбарт 60 жил ажилласны “БАГШИЙН АЛДАР” тэмдэглэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээнд КУДС, МУБИС, Монгол кино нэгтгэл зэрэг нэгэн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, найз нөхөд, үе үеийн шавь нар нь хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээний үеэр МУИС-ийн философийн тэнхмийн багш, философийн ухааны  доктор Б.Дэлгэрмаа, МУАЖ, найруулагч Б.Мөнхдорж, МУСГЗ, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч  Б.Галаарид, СУИС-ийн соёл судлаач багш  Х.Гандулам, КУДС-ийн багш, эрдмийн зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор С.Лочин нар илтгэл тавьж, КУДС-ийн найруулагчийн уран чадварын багш, эрдмийн зөвлөлийн гишүүн, МУАЖ  Г.Жигжидсүрэн удирдан явууллаа.

С.Баясгалан багшийн бүтээлийн хувьд 1960-иад оноос эхлэн сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын чиглэлээр  “Сурган хүмүүжүүлэх ухаан (1980) ”, “Сэтгэл судлал (1960)”, “Гоо зүй”, “Сурган хүмүүжүүлэх өгүүллүүд” , “Цаг цагийн араншин” зэрэг ном  сурах бичиг, гарын авлага хэвлэн нийтлүүлсэн байна.

Мөн үүнээс гадна “Зөвлөлтийн яруу найраг (1990) ”, “Оросын яруу найраг”(1990),  “Орос найргийн гэгээ (2011)” “Үдэш (2008)”, “Хөзөр (2008)”, “Цуст хурим” , “Нохой бөөс”, “Ричард III”,  “Нохойн зүрх” зэрэг олон арван бүтээлүүдийг орчуулан олны хүртээл болгосон юм.

Мөн  “Эрээн бараан”, “Алаг хорвоо”, “Харуусал”, “Эрэгцүүлэл”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Төрийн сүлд өршөө”, “Найм хагас”, “Монгол хүүхэд”, “Тусгаар тогтнол”, “Өрлөг жанжны өчил” зэрэг уран сайхны болон баримтат киноны зохиол бичсэн нт олны хүртээл болжээ.

Тэрээр түүний улс эх орондоо хийсэн бүтээснийг үнэлэн КУДС-ийн “Хүндэт доктор”, МУБИС-ийн Багшийн сургуулийн “Хүндэт профессор” цол тэмдгээр шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх