“Урлагийн наадам”-ын удирдамж

2016 оны 12-р сарын 09 өдөр, 10 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15355895_1359025657461898_1565258328_n

Наадмын Зорилго: КУДС-ийн оюутнуудын  дунд зохион байгуулагдах Урлагийн наадмын гол зорилго нь оюутан бүрийн авъяасыг хөгжүүлэх, нийгмийн идэвхи оролцоог сайжруулах, багаар ажиллах чадвар, урлагаар дамжуулан зөв хүмүүжил олгоход чиглэгдэнэ.

Наадмын онцлог: Наадмын хүрээнд оюутан залуусыг бусдад өөрийгөө нээн таниулах бололцоог бүрдүүлэх зорилгоор төрөл тус бүрт анги харгалзахгүй өрсөлдүүлэхээр боллоо.

Урлагийн наадамд оролцох төрлүүд:

  1. Гоцлол дуу / Ардын дуу /
  2. Гоцлол дуу / Зохиолын дуу /
  3. Гоцлол дуу / Гадаад дуу /
  4. Гоцлол бүжиг
  5. Хамтлаг бүжиг /Ардын бүжиг/
  6. Хамтлаг бүжиг / Чөлөөт бүжиг /
  7. Хамтлаг бүжиг / Цэнгээнт болон Европ бүжиг/
  8. Хамтлаг дуу
  9. Гоцлол хөгжим
  10. Хамтлаг хөгжим
  11. Уран уншлага
  12. Гоц үзүүлбэр / авъяас,  жүжиглэлт, техник шаардсан бусдаас онцгойрох үзүүлбэр. Хугацаа 3-5 мин /

Хамрах хүрээ: Баклаврын нэг, хоёрдугаар курсын оюутан залуус.

Хугацаа: 2016 оны 12-р сарын 15-ны 14:00 цагт

Хаана: КУДС-ийн Оюутан театр

Тавигдах шаардлага:

- Оролцох төрлүүдийн ая шуумыг 2016 оны 12 сарын 14-ний 17:00 хүртэл Ш.Оюунболд багшид өгсөн байхыг хатуу анхаарна уу.

- Хувцаслалт, тайзны соёл, үзүүлбэрийн гүйцэтгэлийг өндөр түвшинд хангасан байна.

- Хоолойтой бичлэг буюу ам барихыг хориглоно.

- Сугалсан дарааллын дагуу цаг барихыг шаардах ба зөрчсөн тохиолдолд шууд хасна.

- Наадмын төрлүүдэд өрсөлдөх оюутан, хамт олны бүртгэлийн мэдээллийг 2016 оны 12 сарын 14ний дотор Ш.Оюунболд багш болон Оюутны зөвлөл хариуцан ажиллана.

- 2016 оны 12сарын 14-ний өдөр 17:00 цагт бүртгүүлсэн оюутан, залуус оролцох дарааллаа сугална. /Оюутан театр/

Урлагийн Наадмын Шүүгчид: КУДС-ийн багш нар.

Зохион байгуулагч: КУДС-ийн захиргаа, Оюутны зөвлөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх