Боловсролын зээлийн сан

2017 оны 03-р сарын 18 өдөр, 05 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Students with thumbs up

Боловсролын зээлийн сан

Students with thumbs up

Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр

Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж  байна.

Үүнд :

1. Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол; / http://www.legalinfo.mn/law/details/9870 /

2. Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; / www.legalinfo.mn/law/details/12193?lawid=12193/ 

 graduation cap diploma isolated on a white background

Оюутны хөгжлийн зээл

Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:

  1. Хүү бууруулах зээл /12 сар/
  2. Богино хугацаатай зээл / 12 сар/
  3. Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/

 

            Хүү бууруулах зээл:

Prozent

Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийг хүү бууруулах зээл гэнэ.

 

Зээлийн нөхцөл

Нөхцөл:

Хүү бууруулах

Хүү:

5%

Хэмжээ:

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр

Давтамж:

Жилд 2 хүртэл удаа

Хугацаа: / сараар/ Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/

 

Зээлийн ерөнхий шаардлага:

graduate-member

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн           батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

 

Зээлийн эргэн төлөлт:

Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.

 Богино хугацаатай зээл:

index

Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.

 

Нөхцөл:

Богино хугацаат

Хүү:

5%

Хэмжээ:

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр

Давтамж:

Жилд 2 хүртэл удаа

Хугацаа:/ сараар/

12 сар хүртэл

 

Зээлийн ерөнхий шаардлага:

graduate-member

Эрх зүйн бүрэн чадамжтай байх;

  1. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн           батламжтай байх;
  2. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  3. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  4. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  5. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤;
  6. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

 

Зээлийн эргэн төлөлт:

 

Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.

Урт хугацаатай зээл:

AAEAAQAAAAAAAATdAAAAJDNmYzZmNTRiLTVjMWItNGY4Ny04MjU2LTVjM2EzM2M2NDI4MA

 Оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.

 

Нөхцөл:

Урт хугацаат

Хүү

5%

Хэмжээ

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр

Давтамж

Жилд 2 хүртэл удаа

Хугацаа/ сараар/

120 сар хүртэл

 

Зээлийн шаардлага:

graduate-member

Эрх зүйн бүрэн чадамжтай байх;

  1. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн           батламжтай байх;
  2. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  3. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  4. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  5. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 3.0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
  6. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

 

Зээлийн эргэн төлөлт:

Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна. Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.

 

Нэмэлт мэдээлэл:

 

  • Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;
  • Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;
  • Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
  • Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;
  • Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;
  • “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.

 

Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:

 

Төрийн банк:

Хаан банк: https://www.khanbank.com/mn/857

Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6

Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan

Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070

Капитрон банк:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх