Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны 20 жилийн ой тохиож байна

2017 оны 04-р сарын 07 өдөр, 05 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17796337_144888932707647_7365251563046588353_n

      Манай улс залуу төвтэй, залуу үеэ дэмжсэн байгууллага гарын арван хуруунд хүрэхгүй цөөн гэвэл хилсдэхгүй. Боловсролтой, соёлтой, ажилч хичээнгүй шинэ залуу үеэр эх орон минь дутагдаж байна. Тэгвэл ойд орох хэдэн байгууллагуудын нэг болох “Нийгмийн ардчилал ” залуучуудын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн баяр 2017.04.04-ний энэ өдөр тохиож байгаа юм.
“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбоо нь 1997 онд байгуулагдан 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулан 70 гаруй мянган гишүүд, дэмжигчтэй, нийслэл, 21 аймаг, 9 дүүрэгт нийт 30 гаруй салбар холбоод бүхий үндэсний хэмжээний залуучуудын, төрийн бус байгууллага НАМЗХ нь үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, тусгаар тогтнол, тэгш эрх, шударга ёс, эв нэгдэл, хүмүүнлэг чанар, эх оронч үзэл, үндэсний бахархал, даяаршсан сэтгэлгээ гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг, нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх эрмэлзлэл бүхий Монголын залуучуудын хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалж, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцох оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж ажилж буй төрийн бус байгууллага билээ.
1. Эх оронч Монгол залуу
2. Боловсролтой Монгол залуу
3. Хариуцлагатай Монгол залуу
4. Эрүүл Монгол залуу
5. Бүтээлч Монгол залуу
гэсэн таван бодлого дор үйл ажилгаа явуулж шинэ залуу үеэ дэмжиж, Хувь хүний хөгжих боломж, залуусын нөхөрлөл, хамтын ажиллагааны боломж, улс эх орон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, олон улсын түншлэлийн боломж, улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж зэргийг нээлттэй хөгжүүлсээр байна. Өнгөц дүгнэсэн хүнд намын дэргэдэх байгууллага мэт боловч үндсэн чиг үйл ажиллагаа бол өөр байдаг гэж холбооны гишүүд ярьж байлаа.
Бэлтгэсэн сэтгүүлч-3-р курс Б. Мөнхзаяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх