Цаг үеэ олсон уулзалт

2017 оны 04-р сарын 07 өдөр, 05 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17352082_144293796100494_1551240121636323163_n

17523009_144293829433824_3688431171960600643_n

       СТА, Жүжигчин Б.Амарсайхан КУДС-ийн оюутнуудтай нээлттэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд уран бүтээлч өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, кино урлагт гаргасан амжилтын нууцаасаа хуваалцаж оюутнуудын сонирхсон асуултанд хариулан чөлөөтэй ярилцсан юм. Тус уулзалтанд түүний гэр бүлийн хүн болох Н.Уран ирж тэдний хамтран ажилласан “Итгэл” уран сайхны киноны талаар ярилцаж, кинонд ямар үүрэг гүйцэтгэснээ дэлгэрэнгүй ярьлаа. Түүний бүтээсэн “Итгэл” уран сайхны кино нь Азийн кино наадмаас үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн юм.
Уран бүтээлчээс түүний тоглосон кинонуудын онцлог , киноны саналын онцлог зэргийг асуухад:
“Би хамгийн түрүүнд кино зохиолыг хардаг. Надад “Бодлын хулгайч” киноноос хойш 12 кино санал ирсэн ч би бүгдээс нь татгалзсан. Нийгэмд хэлэх гэж буй санаа нь юу вэ, өөрөөр хэлбэл чанартай уран бүтээл хүрээсэй гэж хүсдэг юм. Юм бүхэнд ордог давс шиг битгий бай” гэсэн юм.
Мөн тэрээр 21-р зуунд бүтээгдсэн монголын хамгийн сайн киногоор өөрийн тоглосон “Бодлын хулгайч” киног онцолсон юм. “Бодлын хулгайч” кино нь Монголын кино урлагийг шинэ түвшинд аваачсан хэмээн зүй ёсоор ордог. Энэхүү кино нь “Asian world film festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байсан. Хэдийгээр тус кино 2012 онд дэлгэцнээ гарч байсан ч фестивалийн зохион байгуулагчдын зүгээс чанартай, даацтай  бүтээл болсныг онцолж , азийн улсуудаас ердөө гуравхан киног урилгаар оролцуулсны нэг юм. Мөн онцолж дурдахад уран бүтээлч маань Христийн шашинтай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Б.Амарсайхан Монгол жүжигчдээс хамгийн анх Холливудэд хөл тавьж, кинонд тоглосон чансаатай уран бүтээлч билээ. Ийнхүү ард түмний хүү холливуд Амараа КУДС-д ирж оюутнуудтай чөлөөтэй ярилцсан нь цаг үеэ олсон сайхан ярилцлага болж өндөрлөлөө.
Бэлтгэсэн сэтгүүлч 3-р курсын оюутан Б. Мөнхзаяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх