“55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” ном мэндэллээ

2017 оны 04-р сарын 07 өдөр, 09 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17819749_1655440768095897_1954934719_o

17797881_1655440704762570_206243139_o17836849_1655443034762337_781858157_o                        17836849_1655443034762337_781858157_o 17819749_1655440768095897_1954934719_o

               Монголын кино урлагийн алдарт найруулагч МУАЖ,СГЗ, Нацагдоржийн шагналт Г.Жигжидсүрэн “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” номоо  энэ сарын 06-нд Театр Урлагийн Музейд олны хүртээл болголоо.  Номын нээлтэнд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, найруулагч, жүжигчин Л.Эрдэнэбулган, найруулагч, судлаач Б.Түмэн-Өлзий, СТА зураач Б.Болд, СГЗ Ж.Солонго  зэрэг олон арван урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирлээ. Мөн номын зохиогчийн үе үеийн шавь нар болон хамт ажиллаж байсан кино, телевизийнхэн ирсэн юм. Нээлтийн үйл ажиллагааг СГЗ сэтгүүлч Ш.Ёолк хөтлөн явууллаа. МУАЖ Г.Жигжидсүрэн хэлэхдээ: Хүмүүс энэ номын 55:25 гэсэн тооны учрыг их гайхаж байгаа байх. Энэ ямар учиртай вэ? гэвэл Би 2015 оноос эхлэн номоо бичиж эхэлсэн. Кино урлагт хөл тавьснаас хойш 2015 он хүртэл  55 жил болсон. Мөн энэ номонд 55 уран сайхны киноны түүхийг өгүүлсэн. 25 нь миний уран бүтээлийн тоо юм. Энэ номонд маань Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Миний тархинд амтагдсан Г.Жигжидсүрэн” гэсэн удиртгал үг бичсэн байгаа” гэв.

           Уг номонд Монгол киноны түүхийг харуулсан маш ховор, олон тооны хар цагаан, өнгөт зургууд, дэлгэгдээгүй баримтууд, маргаан дагуулсан дүгнэлтүүд болон содон тайлбарууд багтжээ. Нээлтийн үеэр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “энэ номонд кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлийн хурлуудын тодорхойлолт байгаа. Би энэ хуралд гурван удаа ороод гурвууланд нь хөөгдөж гарч байсан юм. Гэхдээ тэр үед хэлэх гэсэн үгээ хэлсэн шиг хэлээд , зэмлүүлсэн шиг зэмлүүлээд хийсэн бүтээсэнээ харахад сайхан байдаг байсан. Энэхүү номыг бичиж дуусгасан Жигжидсүрэндээ их баярлаж байна. Мөн энд хуран цугласан киноныхондоо урт удаан наслахыг ерөөе. Бид ч их бууралтаж дээ , гэхдээ бидний ухаан бууралтах болоогүй байна” хэмээн хэллээ. Үйл ажиллагааны төгсгөлд СТА, Кино зураач Б.Болд Жигжидсүрэн найруулагчийн  1984 онд бүтээсэн  “Нарны унага” киноны Сүрэнгийн гэрийн эскизийг дурсгалын үгийн хамтаар гардууллаа.

сэтгүүлчийн 3-р курс: Л.Энх-Амгалан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх