Дэлхийд танигдсан Монгол кино

2017 оны 04-р сарын 11 өдөр, 08 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17458412_600409460156323_4168163449957637707_n

         Оскарын шагналд Монгол улсаас анх удаа нэр дэвшсэн “Ингэн нулимс” баримтат киноны найруулагч Д.Бямбасүрэн нь өөрийн төрөлх сургууль болох КУДС-ийн оюутнуудтай уулзалт хийлээ. Тэрбээр 1998 онд КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн. Энэхүү киног Герман улсын Кино Урлагийн Их Сургуульд баримтат киноны найруулагч мэргэжлийг дүүргэхдээ дипломын ажлаа хамгаалах зорилгоор бүтээсэн байна.  Киноны зураг авалт 2002 онд эхлээд 2004 онд дэлгэцнээ гарсан.  Тус кино нь 2005 онд Оскарын баримтат киноны төрөлд  нэр дэвшсэн. Мөн Сан-Францискогийн Олон Улсын кино наадмаас шүүгчдийн шагнал хүртсэн юм. Тэрбээр хэлэхдээ: “Миний зохиолыг сургуулийн маань багш уншаад их гайхаж байсан. Хэрхэн кино зохиолынхоо санааг олсон юм бэ? гэсэн асуултанд: Энэ бол нүүдэлчин монголчуудын  аж ахуй бөгөөд нэгэн өвөрмөц соёл юм гэж хэлсэн.  Тэд кино зохиолыг дэлгэцэнд буулгаснаар нь үзэхийг  хүссэн.  Тийм болохоор надад туслах найруулагч, зураглаач, жүжигчин гаргаж өгсөн” гэв. Кино нээлтээ хийсэн даруйд дэлхийн 60 гаруй оронд худалдаалагдаж, 150 орчим газарт цацагдсан байна.

17353449_600409510156318_7229809502353937573_n 17499245_600409403489662_7116882495981272402_n 17353181_600407720156497_4263170862337599030_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх