Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургууль элсэлтээ авч эхэллээ

2017 оны 06-р сарын 10 өдөр, 07 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
18056836_1833698526951263_5852164349763130813_n

Манай сургууль 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд дараах хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.

Өдрийн анги:

  • Найруулагч /Кино, телевиз, театрын найруулагч/
  • Дууны найруулагч /Кино, телевиз, театрын дуу чимээний найруулагч/
  • Жүжигчин /Кино, театрын жүжигчин/
  • Зураач /Театр, киноны хувцасны зураач, зохион бүтээгч/
  • Зураглаач /Кино, телевиз,  хэвлэлийн болон гэрэл зураг авалт/
  • Сэтгүүлч /Сэтгүүл зүй/
  • Компьютер график, дизайн
  • Продюссер /Соёл урлагийн/

Оройн анги:

  • Найруулагч /Кино, телевиз, театрын найруулагч/
  • Дууны найруулагч /Кино, телевиз, театрын дуу чимээний найруулагч/
  • Зураглаач /Кино, телевиз,  хэвлэлийн болон гэрэл зураг авалт/
  • Сэтгүүлч /Сэтгүүл зүй/

Элсэхийг хүсэгчдийг бүртгэх:

2017 оны 06 дугаар сарын 10-аас 07 сарын 06-ныг хүртэл Кино Урлагийн Дээд Сургуулийн байранд бүртгэнэ.

Элсэлтийн шалгалт: 

2017 оны 07 сарын 05-наас 09-ний өдрүүдэд зохион явуулна.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх, баталгаажуулсан хуулбар
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Сурагчийн хувийн хэрэг
  • 3*4 хэмжээтэй зураг 4%
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг
  • Элсэхийг хүссэн өргөдөл
  • 2,5 жилээр суралцах иргэд Бакалаврын дипломны хуулбар

Давуу тал:

  • Онц, сайн суралцагчид захирлын нэрэмжит тэтгэлэг 30% хүртэл
  • Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу суралцагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг 10-40% хүртэл
  • Төрийн сангийн буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээлээр суралцах боломжтой

Харилцах утас: 99066790; 99720407; 91910753

Онлайн бүртгэл: www.kuds.mn

Фэйсбүүк хаяг: Кино Урлагийн Дээд Сургууль КУДС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх