“Нүүр хувиргагч”-ийн ангийн оюутнууд дайны үеийн нүүр будалтыг хийлээ

2017 оны 09-р сарын 20 өдөр, 08 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-IMG_8202

Кино Урлагийн Дээд сургуулийн  дэргэдэх “Урлах Урлан МСҮТ”-ийн  “Нүүр хувиргагч”-ийн   Д.Дагийрмаа багштай  анги хамт олон өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сар 15-ны өдөр нүүр будалтын дадлага хичээлийг оюутнуудад нээлттэй хийж үзүүлэн сонирхууллаа. Удахгүй зураг авалт нь болох гэж буй Л.Дандар баатарын тухай түүхэн киноны  “проб”-нд оролцох оюутнуудыг байлдааны шархи сорви буюу сэлмэ, буу, халзарсан, зодолдсон зэрэг битүү шарх сорвитой болгон дайны талбар дээр байгаа мэтээр будаж харуулсан юм. Нийт 15 оюутанд тухайн үеийн цэрэг хувцас өмсүүлэн 4 сувилагч, 2 офицер, 9 цэрэг болгон тус бүрд нь тохирох будалтыг хийсэн. Хувцас хэрэгслийг КУДС-ийн Б.Болор-Эрдэнэ багштай “Хувцас дизайн”-ы ангийнхан бэлдсэн байна. Нүүр будсан будагны хувьд мэргэжлийн театрын олон өнгөт хайрцагтай будаг, цавуу, цус, шархны материал зэргийг ашигласан юм. Энэхүү арга хэмжээ  нь дээд курсын оюутнууд юу сурсан мэдсэнээ доод курсынхандаа харуулж тэдэнд бодит дадлага болж өгөхөөс гадна, ирээдүйн уран бүтээлчдэд кино бүтээхэд жүжигчин, нүүр будагч хоёрын амьд харилцааг бий болгон өгч байгаагаараа онцлог болсон. Ингээд та бүхэнд оюутнуудын хийсэн нүүр будалтыг сонирхуулья.

mini-IMG_8113

mini-IMG_8125

mini-IMG_8130

mini-IMG_8132

mini-IMG_8135

mini-IMG_8136

mini-IMG_8139

mini-IMG_8140

mini-IMG_8161

mini-IMG_8166

mini-IMG_8172

mini-IMG_8202

mini-IMG_8207

mini-IMG_8228

mini-IMG_8229

mini-IMG_8232

mini-IMG_8237

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх