Цоожоо мултлах цаг нь ирж

2017 оны 12-р сарын 01 өдөр, 03 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
178702-03022016-1454474403-1225156527-54y4u

Ганцхан нүгэл хийсэн гэж бодвоос нүгэл илүүднэ

Мянган буян хийсэн гэж бодвоос буян дутна

Ирж мэндлээд үхэж буцдаг нь хүмүүний хууль Монгол хүн амны билгээс ашдийн билэг хэмээн амьд ахуй насандаа нүгэлийг цээрлэж буянг хураасаар насан эцэслэж тэнгэрийн оронг зорино хэмээн аж төрдөг ард түмэн. Гэтэл өнөөдөр бид буяны мөрийг бус нүгэлийн мөрийг илүүд үзэх болж.

Энэхүү аймшигт нүүдлийн цаана юу биднийг хүлээж байна вэ ? яагад бид энэ замд хөтлөгдөх болов ?

Хүн төрлөхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлээд хувьсан өөрчлөгдөж, үр удмаа үлдээн он цагийг улиран өнгөрөөсөөр өдгөө өнөөдрийн амьдралтайгаа учран золгосон билээ. Монголчууд бидний хувьд эцэг эхийн алтан сургааль, хайр халамж, хааяахан хатуухан зэмлэлийн дор хүн болон төлөвшдөг байсан бол харин одоо тамын тогооны үлгэр мэт хүн болоход амаргүй даваа болж. 21-р зууны хөгжил дэвшил ганц манай орныг бус дэлхий нийтийг шуурга мэт нөмөрсөөр байна. Дэлхийн улс орнууд эвлэлдэн нэгдэж даяаршиж амар тайван хөгжлийн замыг сонгож хүн ард, байгаль  дэлхийгээ үнэт баялагт тооцон үйл ажиллагаагаа өрнүүлж байхад бид хаана төөрөөд даяаршаад явна. Монгол улсад ардчилсан нийгэм гараад хэдийн 20 гаруй жилийг үдэж өдгөө нас биенд хүрчээ.

Гэтэл бид гаргасан мөрөө, урдах ирээдүйгээ сөхөн харахад хойч үедээ бохирдсон агаар, хайр найргүй сэндийчэн хаясан газар шороо, ширгэн үгүй болсон урсгал ус, удмын төрөл бүрийн өвчин эмгэг, ядуу гуйлагчин амьдрал, барж барагдашгүй өр зээл, өөрийн бус харь орны өв соёлыг үлдээх болоод байна. Охид хөвгүүд нь 10 нас хүрэв үү үгүй юу нүүр амаа будаж, хэтэвч зузаан эрсийг өгүүлнэ. Айл гэрийн ноён нуруу болох залуус ороо нь орсон бух шиг хормойн дон тусч алсад гялалзах гэрэлрүү бус үхэлрүүгээ инээд алдан алхах нь даанч эмгэнэлтэй бөгөөд харуусалтай. Хээв нэг гадуур тамхи зуун утаа баагуулж, төмөр хүлэг хөлөглөн лонхон биетэй шингэн чөтгөрт залуу идэр насаа даатгаж холын замд гарвал ирээдүйд мэндлэх алаг үрсийнхээ намайг авраач хэмээх мэгшин уйлах дууг сонсолгүй өнгөрөх вий дээ.

Төрөөс оюутан залуусыг дэмжих, амьдралд нь дэм болгох зорилго дор тэтгэлэг өгөхөөр болсон. Гэвч бид 70200 төгрөгөө уйлж, дуулан байж нэхдэг шиг төр та биднээс эрүүл саруул үр удам ухаангүй үйлдэл гаргаж  хэлбэрт автан амьдармааргүй байна. Өмнөө тулгарсан энэ бүх асуудлын эзнээр ганцхан төр засгийг буруутгах нь бас нэгэн эндүүрэл юм. Учир шалтгааныг нь ололгүй сэтгэлийн хөөрөл дипресээр бослого хөдөлгөөнд оролцсон бусдыг чичлэн уриа лоозон барих нь залуу хүний хийх ажил биш. Эх орны жинхэнэ баялаг бүтээгчид нь залуус нь та бид гэдгийг эргэн санах нь зохистой. Өнөөдрийн бидний амьдрал бол ухаан зарсан нэг хэвийн тоглоом гэж ойлгож болно. Иймээс л бид эв санаагаа нэгтгэн Алунгоо эхийн сургаалиар хамтарч чадваас уг тоглоомонд цус урсгалгүй ялж чадах юм. Хэрэв энэхүү байдлаараа цаашдын амьдралаа үргэлжлүүлбээс аймшигт нүүдлийнхээ хамтаар өвгөдийнхөө өмнөөс доголон нулимс унаган суух буй. Нөгөө утгаараа бид одоо саарал нийгмээс цагаан нийгэм рүү шилжих хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай. Хэрэв чадахгүй аваас ирээдүйд бидний буруу үйлдлээс болж хохирч үлдсэн үр хүүхдүүд минь хар нийгмээс саарал нийгэм рүү амь тэмцэн мөлхөхийг харах тэр л цагт тэнгэр хол газар хатуу болох аж.

Уйлж чаддаг хүүхэд хөхөө хөхдөг                                                             

Уйлж чаддаггүй хүүхэд олон хонодог гэж хятад ардын зүйл үг бий.

Зорилготой, тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй, ухаантай  хөдөлвөөс үзэх дуртай кино шигээ амьдарч чадна. Дэлхийд оюуны чадамжаараа 5-т жагсадаг, нэгэн цагт дэлхийн талыг байлдан дагуулж явсан эзэн богд Чингис хааны үр удам болон мэндэлсэн гайхалтай ард түмэн шүү дээ бид чинь. Монгол Улсын ерөнхийлөгч асанЦ.Элбэгдоржийн хэлснээр “Бид өөрөө өөрөөсөө эхлээд шинэчлэл хийх эрин үе иржээ”.

Энэ зөвхөн миний бодрол ажгуу….

Сэтгүүлчийн 4-р курсын Мөнхсолонго

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх