Кино урлагийн дээд сургуулийг 2008 онд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан багшийн удирдлаганд төгссөн нэг ангийн залуус “Анхаар дотор чимээгүй” дэлгэцийн шинэ бүтээлийн нээлтээ ийнхүү өчигдөр “Тэнгис” кино театрт хийлээ. Монголын кино урлагийн түүхэнд анх удаагаа хэмээгдэж буй киноны уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг үзэгчдэд үзүүлэхээр “АNT” entertainment”, “Сrystal optic studio”-ын залуу уран бүтээлчид хамтран ажиллажээ. Киноны найруулагч, зураглаачаар Н.Отгонбаяр ажилласан бол зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат, хөгжмийн зохиолчоор П.Гэрэлт-Од, зураачаар Б.Сүхтогоо, дууны найруулагчаар М.Өлзий орших, туслах найруулагчаар Л. Сумъяабазар нар ажиллажээ.Киноны дүрүүдэд УДЭТ-ын Гавьяат жүжигчин М.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин Э.Батхүү,  жүжигчин Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын авьяаслаг уран бүтээлчид тогложээ. “Анхаар дотор чимээгүй“ хэмээсэн кино нь 80-н жилийн түүхтэй Монгол киноны ассан бамбарыг бөхөөлгүй авч яваа залуусын тухай өгүүлэх бөгөөд тэдэнд тохиолдох жаргал зовлон, хүндрэл бэрхшээл , инээд хөөртэй, камерын ар дахь амьдралыг үзэгч түмэнд кино найруулагчийн хэлдэг үгээр нэрлэгдэн хүрч буй юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх