Нийслэлийн цагдаагийн газраас оюутнуудад зөвлөмж өглөө

2017 оны 12-р сарын 07 өдөр, 05 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_9076

КУДС-ийн сургалтын албанаас хүсэлт явуулсаны дагуу Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, хэв журмын хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран  МСҮТ-ийн сурагчид болон 1-с 4-р курсын оюутнуудтай уулзалт ярилцлага хийлээ. Ярилцлагын эхэнд гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох талаар бичлэг үзүүлэн, олон төрлийн гэмт хэргээс хэрхэн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээллийн ихэнх хувийг архидан согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн гаралт эзэлдэг учир оюутан залуусыг энэ төрлийн мансууруулах хэрэглээнээс хол байхыг сануулан хэлж байв. Түүнчлэн сургуулийн ойр орчим үйлдэгддэг танхайрал, халаасны хулгай, дээрэм зэрэг төрлийн гэмт хэрэгт өртвөл цаг алдалгүй цагдаагийн байгууллага, өөрийн сургуулийн сургалтын албанд мэдэгдэж байх хэрэгтэйг оюутнуудад зөвлөмж болгон өглөө.  IMG_9089

IMG_9084

IMG_9072

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх