Нийгэм

2017 оны 12-р сарын 09 өдөр, 04 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d57587a8b0a8dc16big

Монголын ирээдүй хаашаа чиглэнэ вэ? Улс орны алсдаа гартаа атгах гол хүчин бол мэдээж хүүхэд залуучууд байдаг. Гэтэл өнөөгийн нийгмийн дарамтаас болж тэд боловсорч чадаж байна  уу? Цалингаасаа болж ажлаа хаях багш нар болон жаахан хүүхдийг хүчирхийлэх энэ нийгэмд тэд хэн болж төлөвших вэ ? үүний буруу хэнд байна вэ? Дэлхийн улсуудын жишигт ирээдүй хүчнийг бэлтгэх чухал мэргэжил гэдэг утгаараа багшийн мэргэжил голлох хүчинд тооцогддог ба цалин нь ч мэргэжлийн хариуцлагаа дагаад өндөр байдаг. Гэтэл манай улс олон улсын жишигт ОУ-ын жишигт хамгийн доогуур бичигдэж байгаа. Унгар улсаас 7 дахин бага багшийн цалин олгож байна. Энэ нь дунджаар 600 мянган төгрөг бөгөөд эндээс татварууд хасагддаг аж. Тийм ч учраас тэд хоолны мөнгөнөөсөө хэтэрдэггүй. Энэ байдлаасаа салахын тулд цалин, эрх зүйн орчиноо сайжруулахаар тэмцэл явуулж буй ч амжилт хараахан олоогүй л байна. Хамгийн чухал ажиллах хүчин байтал Төр засаг яагаад энэ асуудлыг шийдэхгүй байна вэ ? Тэгээд зогсохгүй Монголд гэмт хэргийн өсөлт нэмэгдсээр байгаа билээ. Улсын хууль, эрх зүйн орчинд нийгмийг маань доройтуулах асар том ангал үүсжээ. Эндээс эдгээр салбарт анхаарал тавих ёстой байгууллагууд ажлаа хийхгүй байгаа нь харагдаж байна. Ялангуяа тэднийг хариуцаж, тушаал буулгах төр засаг үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь тэднийг хүчгүй болсныг харуулна.

Сэтгүүлчийн 4-р курсын оюутан Э.Билгүүт

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх