КУДС-ИЙН ОЮУТНУУД, “УРЛАГ УРЛАН” МСҮТ-ИЙН СУРАЛЦАГЧДАД АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААГ ХОРИГЛОХ, ХОР УРШГИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ “АРХИНЫ ЭСРЭГ, ХАМТДАА” АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

2017 оны 12-р сарын 13 өдөр, 08 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
no-alcohol

2017-2018 оны хичээлийн жилд Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд болон “Урлаг Урлан” МСҮТ-ийн суралцагчдад архи, түүний хор уршгийг ухуулан таниулах, архинаас үүдэн гарах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “АРХИНЫ ЭСРЭГ, ХАМТДАА” АЯН-ыг 2017 оны 12-р сарын 12-ны өдрөөс зарлаж байна.
Тус аянаар хийгдэх ажлууд:
1. “Архидан согтуурахтай тэмцэх тухай” МУ-ын хуулийг сурталчилах
2. “АХА” асуулт хариултын тэмцээн /Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн мэдлэг олгох
3. “Архигүй амьдрал” видео шторкны уралдаан
4. “Архигүй, аз жаргалтай амьдрал” Эссэ бичлэгийн уралдаан
5. “Архины хор, нийгэмд учруулсан хөнөөл” фото зургийн уралдаан

Бусад зүйл:
Тус аяны хүрээнд дээрхи ажлууд хийгдэх ба Ж. Өнөржаргал багштай найруулагчийн 4б анги хамтран зохион байгуулагчаар оролцоно.
Уралдаан тус бүрт удирдамж гарах ба шалгаруулах хугацаа, тавигдах шаардлага тус бүрийг тусгана.
Дээрхи уралдаануудад тус сургуулийн нийт оюутнууд, “Урлаг Урлан” МСҮТ-ийн суралцагчид оролцоно. Мэргэжил, курс хамаарахгүй оролцож болно.
АХА тэмцээнд КУДС-ийн 1, 2-р курсын оюутнууд нийтээрээ буюу албан ёсоор, бусад оюутнууд сайн дураар оролцож болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх