Амьдралын бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн өөрөө байдаг .Улс орны цадиг нь хувь хүний намтраар цогцолж айл гэрийн хувь заяаг гэр бүлийн гишүүдийн араншин төрөх тодорхойлдог билээ. Өнөө цагийн эргэлтэн дунд аж төрж байгаа нийгмийн өөрчлөлт амьдралын хар бараан дунд амьдралаа өнгөрөөх онцгой тавилан ноогдсон энэ их үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал өнөө цагт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хүн бүр сайн сайхан амьдралыг мөрөөдөж харин түүнд хүрэхийн тулд эхний алхам зөв хүн, сайн хүн байх нь хамгаас чухал юм. Үүний дараа улс эх орондоо хэрэгтэй ихийг хийж бүтээхэд алхам алхамаар урагшлах болноо. Өнөөдөр Улсын маань нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилтийн зэрэг бусад орнуудтай харьцуулаад хархад ядуу буурай хөгжилгүй байгаа нь улс орнд минь ажилгүйдэл хамгийн ихээр олширч ажилгүйдлээс болж архидан согтууралт ихэсж архидалтаас үүдэн нийгмийн бүх хар бараан зүйлс нүүрлэж байна .Би бодохдоо төрийн түшээд өндөрлөгүүд ажлаа сайн хийж зөв гаргалгаааг гаргаж ажилладаг бол өнөөдөр Монгол улс ийм хүнд хэцүү хямралтай нийгэмд амьдрахгүй байсан болов уу. Үүний гол шалтгааан нь Улс төрчид болон эрх мэдэлтнүүд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгын төлөө Монголд архины үйлдвэр их хэмжээгээр нээж үйлдвэрлэж байгаагаас болж архидан согтуурах амьдралгүй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Ажилгүй, боловсролгүй , зорилоггүй хүмүүсээс гадна өнөө цагийн нийгмийн энэ их стресснээс үүдэн согтууруулах ундааг хэрэглэснээр гэмт хэрэг, гэр бүл салалт, нас барах хүмүүсийн тоо ихэсж мөн сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөх хүүхдүүд ч ихээр байгаа нь архитай шууд холбоотой юм. Харин гадны улс орны архидалт манай архи уудаг хүмүүсийн тоо судалгааг гаргахад Монгол улсад архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо энгийн үзүүлэлтээс хэд дахин өндөр байгаа нь эмгэнэлтэй асуудлуудын нэг болж байна. Манай улс 15-64 насны нийт хүн амын 65,8 хувь нь ямар нэг хэмжээгээр согтууруулах ундааг хэрэглэж байна гэсэн судалгаа байдаг . Үүнээс л харахад нийслэл хотын минь өнгө төрх яамр байх цаашлаад хүн амын тоонд асар их нөлөө гарч байгаа тиймээс хувь хүн өөрөө согтууруулах ундааг зөв зохистой хэрглэж татгалзсанаар гэр бүл болон өөрөө ч тэр нийгэмд ч тэр цаашлаад улс орноо хөгжүүлэхэд асар их нөлөөлж байгаа билээ. Монголчууд бидний ген эрт дээр үеэс л өндөр түвшинд өвлөгдөн ирсэн тул сархадын амтанд толгойгоо мэдүүлэхгүй сайн сайхан бүхний төлөө санаа зорилгоо нэгтгэж эв эеэ сахихаас улбаатайг журмын нөхдийн урмын үг жигүүр ургуулан тэтгэдэг учраас эзэн хичээвэл заяа хичээдэг эртний мэргэн сургаалтай учир сайхан амьдралын баталгаа ердөөл саруул ухаан уйгагүй хөдөлмөр юм.
Сэтгүүлзүйн 3-р курс Ж.Дуламсүрэн.