Аз жаргалтай ирээдүй

2017 оны 12-р сарын 23 өдөр, 03 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
03(14)

Амьдрал аз жаргалаас эхэлдэг. Таны бодлоор аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ ? Энэ асуултанд хүмүүс өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж өөр өөр хариулт өгдөг. Миний бодлоор зүгээр л уур уцааргүй инээд хөөр цангинасан, хэдий мөнгөгүй байгаа ч жоохон юм олоод түүнийгээ хуваагад идчихдэг хамгийн гол нь бие биенийгээ хайрын дээдээр хайрлаж байвал тэр гэр бүл аз жаргалтай болох юм шиг санагддаг. Ихэнх хүмүүс өдөржингөө ажил хийж ядраад түүнийгээ гэртээ уур уцаар болгож гаргадаг. Харин зарим нь амьдралын хүнд хэцүү үеүүдийг давж чадахгүй балга юм уучаад гавьяа байгуулцан юм шиг гэр орондоо агсам тавьдаг. Ингээд бодохоор ийм гэр бүлээс ямар хүүхэд өсөж торних вэ? Хүүхдийг нүднээс нь харахад цаанаа л нэг нүдэнд нь оч гялалзаж, инээд хөөрөөр бялхаж явахад тэр их дарамтанд байгаа хүүхэд андашгүй нүднийх нь гал бөхчихсөн нүүрэндээ гуниг хурсан, инээх гэдгийг мартсан юм шиг санагддаг. Энэ тийм сайхан зүйл юм гэж үү…

Миний бага нас тийм ч аз жагалаар дүүрэн өнгөрөөгүй. Уир нь манайх хөрөнгө мөнгөөр тийм ч баян биш харин аав минь архи уудаг байсан. Архи ямар хүнд жаргал авчирах биш дээ гай зовлон тарихаас цаашгүй.

Архи уугаад амьдрал дээшилдэг бол Аз жаргалаар гийдэг бол…  аав минь бараг өдөр алгасалгүй уудаг байлаа. Тэгээд орой нь гэртээ үлгэн салган орж ирэв үү ? үгүй юу ? ээжээс хэрүүл нэхэж хальт цохисхийж мөн ч их үйлийг нь үзсэндээ. Хөөрхий ээж минь тэгж их зовж байж аавыг нэг ч удаа цагдаад өгч үзээгүй. Тэр бол хайр. Ямар ч олон жилийг архитай найзалж, ар гэрээ анзааралгүй өнгөрүүлсэн юм дээ. Харин одоо аав минь архинаас гарч ар гэрийнхээ төлөө зүтгэдэг болсон. Энэ ямар их аз жаргал гээч. Гэрт байхаас дургүй хүрдэг байсан бол одоо гэрээсээ огтхон ч гармааргүй санагдаж сэтгэлийн тэр их айдас түгшүүр ор мөргүй арилж гэрт минь бурхан буугаад ирсэн юм шиг санагддаг болсон. Архинд халсан хүн ам алддаг, архинд согтсон хүн хүнээ алддаг, архинд донтсон хүн бүхнээ алддаг.

Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Х.Бадамханд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх