Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу

2018 оны 01-р сарын 11 өдөр, 05 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
935fc35f0f70c70fbig

Ардчилсан Монгол улсын иргэнийхээ хувьд бид Үндсэн хуулиар олгогдсон, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгө эзэмших эрхтэй. Энэ бол та бидний хүн байх жам ёсны эрх чөлөө. Энэхүү эрх чөлөөгөө эдлэхэд минь дутаж болохгүй нэгэн чухал эрх бол мэдэх эрх, эрх чөлөө билээ. Тэр тусмаа үзэл сурталжсан, мушгин гуйвуулсан, хэн нэгний эрх  ашигт нийцүүлсэн бус, үнэн бодит байдлийг байгаагаар нь мэдэх эрх. Мэдээж хүн болгон л ардаа амьдралтай, амьдралынхаа ачааг үүрч л яваа. Тэгвэл улс оронд болж байгаа үйл явдлыг яг байгаагаар нь  хүргэхийн тулд хөөцөлдөж, нэг ёсондоо иргэдийг эрхээ эдлэх боломжоор нь хангахад тусладгаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл томоохон үүргийг нуруундаа үүрдэг бусуу. Иймдээ ч өнөөдөр хэвлэн нийтлэх эрх чөлөө улсад минь байна уу. Дэлхий нийтээр хүний эрхийн манаач гэгддэг сэтгүүлчид нийгмийн түүчээлэх үүргээ гүйцэтгэхэд ямар нэг саад бэрхшээл бишгүйтээл тулгардаг болов уу. Онц ноцтой, онцгой содон мэдээлийг олсон даруйд түгээх гэтэл хаалттай хөшигний цаана нууц ноёнтон магадгүй эрх мэдлээрээ тэднийг дарамталдаг байх гэж би бодож байна. Хэдий хэвлэлийн эрх чөлөө байгаа гэдэг боловч төдийлөн хангалттай биш л байх. Манайханы ярьдагаар сэтгүүлчид эрхээ олигтой эдэлж чадахгүйгээс болж юмуу үүргээ ч олигтой биелүүлдэггүй нь учир дутагдалтай. Эсвэл үүрэг гэдэг зүйл дээр ач холбогдол өгдөггүй хэрнээ нэг л их эрх ярьсан хүмүүс байдаг гэлцэнэ. Хэвлэл мэдээллийн салбар нь дээр дурдсан онцгой үүрэгтэй учраас л энэ үүргээ гүйцэтгэх боломжийг нь хуулиар баталгаажуулж хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах ёстой юм. Түүнээс биш үүргээ ч биелүүлдэггүй, эрхээ ч эдэлж чаддаггүй улсууд биш шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө бол хүний эрхийг хамгаалахын тулд зогсдог. Үүгээрээ хэвлэлийн эрх чөлөө юуны өмнө бодит байдлыг мэргэжлийн ёс зүйн үүднээс үнэнээр нь мэдээлэх үүрэгтэй сэтгүүлч мэргэжлийн ажилаа чөлөөтэй явуулах эрх чөлөө юм. Харин энэ эрх чөлөөгөө үнэгүй олж авна гэдэг юу л бол. Яагаад гэвэл аливааг хэвлэн нийтлэх эрх маань шат шатны хувийн, хувьсгалын гээд том жижиг дарга нарын гарт байгаад байдаг нь гайхах юмгүй болж. Харин энэ эрх чөлөөний мөн чанар нь эрх мэдлийг даргын гараас гаргаж олонхийн зөвшилцлөөс төрсөн хуулийн засаглалд шилжүүлэхэд байдаг. Дарга болгон үүнд дуртай байхгүй нь тодорхой. Эрх чөлөөг тэмцэж олдогийн шалтгаан үүнд л оршдог. Хэвлэлийн эрх чөлөө хэзээ бүрэн биелэлээ олох болдоо.

Нийтлэлийг бичсэн:                                                                                    Сэтгүүлчийн 4-р курс О. Болортуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх