“Өдрийн тэмдэглэл” эссе

2018 оны 01-р сарын 27 өдөр, 08 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mico-b-730x699

Өнөөдөр 2018 оны 1-р сарын 11 идэр 9-ын жавар тачигнаж буй дүн хүйтэн өвлийн нэгэн өдөр. Өглөө утасны сэрүүлэг яг цагтаа дугарч дуртай дургүй босоод хичээлдээ явлаа. Гаднах орчны сааралтах утаа, автобусруу яаран гүйх оюутан, сурагчид хальтирч унахвий гэсэндээ бүдчин яваа өвгөд эмгэд гэх мэт. Осгохын наагуур сургуульруугаа ороход урдаас бас л бөөн стресс шаагилдан орлилдсон хүүхдүүд, уур уцаартай багш нар гээд энэ бүх дүр зураглал миний амьдралд ямар ч гэрэл гэгээ аз жаргал амжилт бүтээлгүй нэгэн хэвийн байгааг илэрийлж ч байх шиг…

Энэ бол зарим хүмүүсийн бичдэг өдрийн тэмдэглэл. Бас бас нэг хүн ингэж бичдэг байж болох юм. Өнөөдөр 2018 оны 1-р сарын 11-ны өдөр 9-ын жавар тачигнаж буй дөн хүйтэн өвлийн нэгэн өдөр. Гэхдээ би хүйтнийг ажралгүй өглөө эртлэн босоод өглөөний цайгаа уучихаад хичээлдээ явах цаг болтол ном уншиж оюун бодлоо цэнэглээд сургуулийн зүг явахдаа бяцхан зүрх минь баяр хөөр болоод, сурах чин их хүсэл эрмэлзлэлийг тээж байлаа. Гаднах орчин тийм сайхан биш ч, хоолой хоросгом их утаа байсан ч би инээмсэглээд удахгүй цэнгэг агаар амьсгалах болно хэмээн өөртөө хэлээд алхлаа. Сайн сэтгэлийг өвөлрөсөн хүнд, уурлаж уцаарлах шалтгаан огт үгүй юм. Эргэн тойрны хүмүүс минь хүртэл тун эелдэг байдаг шүү. Би үргэлж гэрэлтсэн инээмсэглэн бусдыг баярлуулах дуртай. Ингээд маргаашийн бас цаашдын минь амьдрал энэ тэмдэглэхд бичигдэх бүхэн гэгээлэг байх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх