“Миний мөрөөдөл” эссе

2018 оны 01-р сарын 30 өдөр, 03 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5491

Монгол улсын иргэн энэ дэлхийн 7 тэрбум хүний нэг та юуны төлөө амьдарч ямар ирээдүйг хүсэн мөрөөдөж, ганцхан олдох энэ амьдралаа хэрхэн өнгөрүүлж байна. Зүгээр л хүн болж төрсөндөө баярлан хорвоогийн эрээн бараанаас хол байж, өөрийгөө цэцэгнээс төрсөн мэт бодож, эцэг эхээ ачлах нь битгий хэл мартаж байгаа хүн үү ? Аль эсвэл албан тушаал ахин хэдэн төгрөг олохын тулд эх орон, найз нөхөдөө худалдаалахаас айхгүй болж байгаа луйварчид уу ? Гэдэс цатгалан л бол бүх юм нь сайхан гэж хоол бодон ходоодоороо сэтгэгч үү ? Бүр болье бусдын төлөө сайн сайхан зүйл хийж яваа мэргэжилтэн үү ? Тиймээ та хэн ч байж болно бидэнд нэг л үнэн юм бий. Энэ бол бид Монголчууд Бид юуг хүсэж мөрөөдөх ёстой вэ? Хариултыг таньд үлдээе. Харин миний мөрөөдөл.

1. Улс орон минь туурга тусгаар байх

2. Оюуны эрх чөлөө

3. Амар амгалан амьдрал

4. Бүр илүү хөгжингүй Монгол улс болох Энэ бүгд байгаадаа гэж та гайхаж магад. Харин ирээдүйд миний амьдрах, бидний хойч үе болох үр хүүхдийн минь мөн торних тэр үед магадгүй Монгол улсад эдгээр зүйл яг өнөөдрийнхөөрөө байх уу ? Эсвэл ор мөргүй алга болсон байна гээд төсөөлөөд үздээ. Санаанд багтахгүй байна уу? Гэхдээ тийм явдал гарахгүй байгаасай гэж би мөрөөдөж байна. Үндэстэн эв нэгдэл туурга тусгаар улс байж амар тайван амьдрахын утга учрыг амьдарч буй цаг үе, үр хойчдоо байнга мэдрүүлэн, мөрөөдлөө биелүүлэн амьдрах болно.

Сэтгүүлчийн 1-р курсын оюутан Мөнхтуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх