Бие даалтаа бусдаас өөрөөр сонирхолтой аргаас бэлдэж, өөрийн хичээлд хэрэгтэй бүх зүйлсээ устаж алга болох вий гэж санаа зоволгүй хадгалаамаар байвал доорх сайтуудыг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй.
www.google.drive.com : Флаш дискэн дээр хэрэгтэй файлуудаа хадгалчихсан байдаг. Гэтэл таны флаш гэмтэх, алга болгосон үед та яах вэ. Тэгвэл санаа зовох хэрэггүйгээр үнэгүй онлайн дискийг хэрэглээрэй. Уг дискийг Гүүгли и-мэйлийн тусламжтайгаар хэрэглэж болохоос гадна хүссэн файлуудаа хадгалах боломжтой. Нийт багтаамж нь 15GB.
www.slidershare.net: Та энэхүү сайтаас бие даалт, хичээлийн лекц, төслийн танилцуулга зэргийг чөлөөтэй үзэх, мөн өөрийн слайдыг байршуулах боломжтой. Мөн хэн нэгэн найзынхаа өмнө нь бэлдэж байсан бие даалт, хичээлийн лекц зэргийг та энэхүү сайтаас чөлөөтэй үзэх боломжтой.
http://www.howstuffworks.com/: Энэ сайтаас шинжлэх ухаан танин мэдэхүйн бүх л асуултыг асууж болно.
http://www.schoolnet.com/: Харин энэ сайт нь Канадын засгийн газраас гаргасан сайт юм. Дэлхий боловсролын байгууллагуудын сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй гаргадаг.
http://www.download.com/:1000 гаруй программыг эндээс үнэгүй татаж болно.
www.dropbox.com : Зөөврийн ямар нэг диск ашиглалгүй их хэмжээний файл хадгалж хаанаас үзэх боломжтой болно. Тодруулбал, IPad дээрх файлаа компьютер луу хуулах гэхээр хэмжээ нь хэтэрхий томоос болоод, багшдаа шалтаг хэлэхээс өөр аргагүй болдог үе оюутнуудад цөөнгүй. Түүний оронд, dropbox-доо байршуулчихвал гэрийнхээ том компьютерээс, сургуульдаа авч явдаг laptop-оосоо ч хийсэн зүйлээ хүмүүст үзүүлж болно. Ямар ч шат дамжлага хэрэггүй. Бүр яаралтай шпи хэрэгтэй үед гар утаснаасаа гялс ороод л харчихна гээд бод доо?
http://www.math.com/: Алгебрь, геометрийн бодлого дасгал, онол гээд математиктай холбоотой бүхэн энд бий.
http://mathworld.wolfram.com/: Энэ сайтад Математикийн 12600 ухагдахуун байдаг.
http://freetranslation.com/: Францаас Англи руу, Англиас Хятад руу гэх мэт щууд хөрвүүлэн орчуулна. Бүр web url-аа бичээд бүтэн хуудсаар нь орчуулах боломжтой. Энэ сайт дээд тал нь 1800 үгтэй өгүүлбэр орчуулах “толгойтой”
www.prezi.com : Энгийн нэгэн Microsoft Office Power Point ашигладаг уйтгартай хэв маягаа эвдэн сонирхолтой байдлаар персэнтэйшнээ бэлдээрэй.
Www.studymode.com: Долоо хоногт л 10 эсээ бичих шаардлагатай тулгардаг оюутнуудын хувьд зарим ишлэл, санааг хаа нэгтээгээс “будаа идэх”-ээс өөр аргагүй болдог нь нууц биш. 50 мянга гаруй үнэгүй эсээ дундаас өөрийнхөө сэдвээр хайлт хийгээд л хэрэгтэй санаануудаа нэг дороос олох боломжтой.
www.surveymonkey.com : Ямар нэгэн байдлаар танд судалгаа хийх шаардлага гарч байна уу? Тэгвэл та энэхүү сайтыг ашиглан судалгаагаа онлайнаар аваарай. Энэ нь таны цагийг хэмнэж чадна.
www.gutenberg.com :Гутенбергийн төсөлд 30 мянга гаруй цахим номнууд бий. Америкийн их, дээд сургуульд үздэг лщкцийн номнуудыг эндээс татаж аваад мэргэжлийн хэлний мэдлэгээ сайжруулаарай.