ОЮУТАН ЦЭРЭГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ.

2018 оны 02-р сарын 28 өдөр, 04 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28379664_1730032703722366_2608374449052346855_n

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын оюутны холбооны санаачлагаар анх хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд тусгагдсаны дагуу 5 дахь жилдээ хэрэгжих гэж байна. “Оюутан цэрэг” – т цэргийн мэргэжил олгох сургалтанд хамрагдах оюутнуудыг 2018 оны 3 дугаар сарын 2-9 ний өдрүүдэд бүртгэх бөгөөд оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/
9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх.
БҮРТГЭЛ ЯВАГДАХ ГАЗАР:
-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв
-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим
-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд
-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд
-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд
-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх