“Соёлын зөөлөн хүч” кино лекц болж өндөрлөлөө

2018 оны 03-р сарын 14 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
28700746_750704641793470_7992078482215401293_o

Кино зохиолч, найруулагч, продюсер А.Миеэгомбо 2018 оны 3-р сарын 17-ны өдөр КУДС-ийн нийт оюутнуудад “Соёлын зөөлөн хүч” сэдэвт кино лекцээ тавьлаа. Тэрээр телевизийн салбар, тэр дундаа дуу оруулагчаар 20 жил ажилласан туршлагатай. Лекцээ эхлэхдээ урлагийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг СУИС, РТДС, КУДС-уудад өөрийн ажилллах хугацаандаа судалсан судалгаагаа танилцуулж байгаагаа дурьдлаа. Уг лекцэнд киногооор дамжин тухайн улсын түүх, соёл, хоол, хэв маяг, загвар гээд бүхий л шинж нэвтэрхий толь мэт үзэгчдэд харагддаг. Иймдээ ч тухайн улсын киног үзсэн иргэдэд эдгээр өөрчлөлтүүд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлдэг гэдгийг тэрээр хэллээ. Лекцнээс гол онцлох зүйлийг дурьдвал Хятад, Япон зэрэг улсууд Монгол улсын түүхийг гуйвуулж, ухуулгын сэдэвтэй кино гаргах болсон. Жишээлбэл: Хятадын цагаан хэрэм кинонд цагаан хэрэмийг Монголчуудаас хамгаалахын тулд барьсан гэх түүхийг гуйвуулан динозоваруудаас хамгаалахын тулд барьсан хэмээн кинондоо гаргасан. Мөн японы Мулан хэмээх хүүхэлдэйн кинонд тосгосны энгийн нэгэн охин Их монгол улсын өмнөх Хүннүгийн үеийн хаан Модун Шаньюг ялж буйгаар гаргасан юм. Иймд Монгол Улсад ухуулгын сэдэвтэй кино найруулагчид цөөн бөгөөд хүч хүрэлцэхгүй байна. Тиймээс энэ чиглэлээр дагнасан найруулагчаар боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна гэдгийг лекцийнхээ төгсгөлд хэллээ.

Бэлтгэсэн: СЭТГҮҮЛЧИЙН 3-Р КУРСЫН ОЮУТАН Ч.УЯНГА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх