Дэлхийн кино урлагийн үүсэл хөгжил

2018 оны 03-р сарын 27 өдөр, 03 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895-н оноос үүссэн гэж тооцогддог. Кино урлаг шинжлэх ухаан техникийн ололт дээр тулгуурлан үүсч хөгжсөн гэж хэлж болно. Кино хэдийгээр оройтож мэндэлсэн ч урлагийн бусад төрлүүд дотроос асар хурдтайгаар бусдыгаа гүйцэж түрүүлэн хөгжсөнөөр урлагийн бүх төрлүүдийн нэгдэл болж гарч ирсэн юм. Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим драм гээд орохгүй урлагийн төрөл гэж байхгүй. Энэ талаасаа их түгээмэл болох шинж чанар нь цөөхөн жилийн дотор дэлхийн олон сая живаа хүмүүсийн дунд шуугиан тарьсан. Эхлээд дуугүй байснаа дуутай, хар цагаан байснаа өнгөтэй, өргөн формат, 35 байснаа 70мм-ийн хальс, дуу нь моно байснаа стерео гээд 5:1,7:1,12:2 киноны хөгжил маш цөөхөн жилийн дотор танигдахгүй болтлоо дэвшсэн.

1877 онд Charles Emile Reynaud гэгч хүнхэр толийг ашиглан өгөгдсөн урт зургуудыг уртаар нь урсан гарч хөдөлгөх Praxinoscope гэсэн төхөөрөмжийг зохион бүтээж байжээ.
1881 онд William Kennedy Laurie Dickson кино projector-ын анхны хэлбэр Kinetoscope-ыг зохион бүтээж түүнийгээ Monkeyshines гэж нэрлэж байв. Энэ оны дараа Thomas Edison голланд ах дүүсийн зохион бүтээсэн анхны Kinetoscope -ыг шинэчлэн зохион бүтээсэн юм. Энэ нь анхны хэрэглээний кино гаргах төхөөрөмж болсон байна.
Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.
1895 онд Louis болон Auguste Lumiere нар Cinematographe-ыг өөрсдийн нэр дээр patent-лаж авч байсан байна. Ингээд 1895 оны 12 сарын 28нд хамгийн анхны худалдааны зорилготой киног тэд гаргаж байсан бөгөөд энэ нь 20 минут үргэлжлэх бөгөөд 10 тусдаа үйл явдлыг харуулж байсан байна.
Хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино 1903 онд ‘The Great Train Robbery’ гэсэн нэртэй гарч байжээ.
1927 онд жүжигчин Джонсон “Хүлээгээрэй. Та нар бүгдийг үзэж чадсангүй шүү дээ” анх удаа кино дэлгэцнээ анх удаа дугарсан ажээ. Анх киног зах зээлийн газар сонин үзэгдэл болгон үзүүлж эхэлсэн бөгөөд энэ нь урлагт ямар ч холбоогүй үзэгдлүүд байжээ. Хэдэн зуун жилийн түүхтэй уран зохиол, яруу найраг, хөгжим зураг, барилга, театр зэрэг нийтэд түгээмэл урлагийн дундуур хүнд үзэгдээгүй илбийн үзэгдэл шиг кино гэнэт түрэн орж ирсэн. Тэр үед зуунш, хоолны газар цагаан даавуу хананд өлгөж доор нь төгөлдөр хууур байрлуулан, авсан хэдэн метр дүрсээ илбийн номер шиг үзүүлдэг байв. Гэхдээ аппаратны шуугианыг дарах, дүрсний үйл явдалд тохиолдуулан хөгжимчин тоголдог байжээ. Тухайн хөгжимчин нотгүй, цээжээр хөдөлгөөнтөй дүрсэн дээр түргэн , дурлалаын хэсэгт удаанаар ая муутай хөгжим цохиосоор бүтэн оройг ангарүүлдэг байжээ. Энэ бол дуугүй дүрсний үе юм . эхний кинонууд нь уран сайханы хэлбэр байгаагүй явж буй галт тэрэг, хөзөрдөж байгаа хүмүүс, үйлдвэрээс тарч буй ажилчид гэх мэтийн байсан бөгөөд ййжимдаа уран сайханы хэлбэр оруулж эхэлсэн юм. Тэр үеийн оросын нэртэй зохиолчид Алексанр Блок, Горький, Чехов, Толстой нар кино урлагийн нэг хэлбэр юм гэдгийг ухаарч ойлгоогүй цаг үе байлаа. Киноны утга санаа үйл явдал нь хүн гүйж яваад мөргөлөн унаж байгаа. Киноны утга санаа үйл явдал нь хүн гүйж яваад мөргөлдөн унаж байгаа нөгөө хүн уурлаад босон харайж түүнийг хөөж байгаа хүнийг хараад хүмүүс учрыг нь ойлгохгүй даган гүйж замд байсан хөгшин хүнийг дайран унагааж авч явсан зүйл нь газраар нэг тараж хөөцөлдөн явсан хүний хойноос гудамжны хүмүүс даган гүйлдэж учир нь мэдэгдэхгүй үймээн гарч буй дүрсүүд гарна. Үүнийг урлаг гэхэд хэцүү юм. Энэ үед тэргүүний уран бүтээлчид киног хаах уриалга гаргаж байсан удаатай. Тэдний гол зорилго нь кинор бол олон түмний төөрөлдүүлж, ёс суртахууны хувьд аюултай, танхай балмад этгээдийг төрүүлдэг, уралгийн олон түмний өмнө гутаах зүйл гэж эсэргүүцэж байжээ. Кино бүтээх байгууллага, хүн цөөнбайсан боловч гэр орон, зуушны газарт орны цагаан даавуу өлгөж боломжтой газар бүхэн кино театерын үүрэг гүйцэтгэж байлаа. Нэг программд 3-5 хэсэг байх бөгөөд хамгийн урт нь 5-10 минуутаас хэтрэхгүй байлаа. Хамгийн ахицтай орлоготой хэлбэрээийн кинонд инээдмийн кино ордрог байв. Инээдмийн кинонууд нь маш бохи бүдүүлгэ үзэгдлүүдээс бүрдэнэ. Жишээ нь шуудангийн тасагт нэгэн түшимэл орж ирнэ. Гэтэл тэнд нэгэн хөөрхөн эмэгтэй маш олон захиаг хэлээрээ долоон нааж байна. Нөгөө түшимэл нөгөө эмэгтэйд дурлаж эргэн тойрноо ажигласны дараа түүнийг тэврэн уруул дээр нь үнсэнэ. Гэтэл тэр хоёрын уруул наалдаж салахгүй тэвдүүлнэ. Энэ үеээр түшмэлийн авгай орж ирээд нөхрийгөө зодно. Үнсэлцсэн 2 уруул нь салахгүй зовооно шуудангийн залуучууд орж ирээд салгахын орнд 2 тал болж бөөн зодоон болно. Киноны утга санаа нэг иймэрхүү байв. Энэ үед Чаплинаас дутахгүй алдартай хошин шогийн жүжигчин Макс Линдэр хүртэл иймэрхүү кинонд тоглож байв. Ийм үзэгдэлүүд нь 1 минут хүрэхүй боловч үзэгчдийн инээдийг их хүргэдэг учраас хмүүс үзэж орлого их олдог байлаа. Жинхэнэ уран бүтээлчид ийм киног эсэргүүцэх нь аргагүй юм. Мелодрамыг үзэшчид үзэх их дуртай байв далайн хөвөөнд эхнэр нөхөр 2 хүүхдийн хамт амарч байна. Нөхөр нь томоотой даруухан шиг харагдана. Эхнэр нь хөнгөн зантай юм уу гэмээр. Гэтэл тэдний дэргэд гоёмсог хувцастай, сийрсэн малгай далий тавьж, үзүүрийг нь дээш мушигсан сахалтай завхайдуу залуу ирээд эхнэрт нь дээш мушигсан завхайдуу залуу ирээд эхнэрт нь төрөл бүрээр дохио өгч, нүдээ ирмэн ийшээ явъя гэж заана. Эхнэр босож очино энэ бүгд нэг кадрт харагдана. Тэд явна. Нөхөр нь эхнэрийгээ гэнэт алга болсныг мэдээд босон харайж гүйж одно. Энэ үеэр далай руу дөхөж очисон охиныг нь далайн давалгаа хаман авна. Дараагийн кадрт загасчин өвгөн охины цогцосыг далайгаас гаргаж ирнэ. Яг кадрт загасчин өвгөн охины цогцосыг далайгаас гаргаж ирнэ. Яг энэ үед нөхөр нь нөгөө залуутай хэрэлдэж зодолдох гэж байна. Эхнэр нөхөр – хүүхдээ тэврэн уйлалдаж байна охин үхсэн энэ үе үзэгчид цөм уйлалдаж байна. Тэгвэл үзэгчид үзвэл шоололдох байх одоогийн үзэгчид тэднээ сухаантай гэж үү? Үгүй үзэгчид анх удаа хөдөлж буй дүрсийг үзэж зургийн жинхэнэ далайн дэргэд авсанаас болсон юм. Дэлхий дахины аваалжтай наймаачид ийм маягийн кино хийж өөрийн түрийвчээ мөнгөөр дүүрггэх ажилд идэвхитэй оролцож байв. Бас нэг жишээ бол “Та 5 мөнгөөр Швеицарыг үзнэ” гэсэн зарлалаар үзэгчид зарлалын дэрэгд зогсож байгаа вагоныг дүүггэнэ. Гэрэл унтарч эзэн шүгэлдэхэд галт тэрэгний дохио дуулдана. Дэлгэцнээ Швеицарыг байдал гарна. Тухайн зургийг нь Швеицарт явж байгаа вагон дотроос авсан бөгөөд вагонд сууж байгаа хүмүүсийн санаанд өөрөө Швеицарт явж байгаа юм шиг санаа төрүүлнэ. Зурганд өндөр эрэгний хажуугаар өнгөрсөн, уул нүхэлсэн хонгилд орох зэрэгт, галт тэргэнд сууж байсан үзэгчид хашигран нүдээ аних, дээшээ юм уу доошоо сууж байсан удаатай. Энэ бүгд хөгжимийн аялгууны дор явагдана. Кино аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ үе дуу байхгүй том план нэвтрээгүйгээс бүх зургийг ерөнхий планд авдаг байжээ. Үзэгчдэд тухайн үйл явдлын утга санааг хүргэхийн тулд жүжигчид нь нүүр, ам, гар, биеийн хөдөлгөөнөөр ойлгуулахыг оролдож байсан. Жүжигчид нь театр тоголдог хэлбэрээс хэтгүүлэн тоглож байв. Энэ хэтрүүлэг нь амьдралын үнэнээс давж жүжигчин өөрийн дүрийн шугамаа алдахад хүрэгсэн. Орчин үед жүжигчидийн тоглолт амьдралын үнэн бодит байдлааыг театраас арай өөр энгийн хэтрүүлэггүй харуулж эхэлсэн нь гайхмаар зүйл биш кинонд аппаратнын дуран дөхөж очихдоо тэр хүний нүүр амны нарийн хөдөлгөөнийг яг тусгаж байгаа учраас хэтрүүлж хэрэхвч болохгүй гэж сургадаг. Энэ бүгдийг тодорхой үзүүлэхэд том план, микрофонд ойрхоноос шивнэн хэлэхэд сонсогдох жишээтэй. Кино урлагт эдгээр нь нэгэн зэрэг ирээгүй бөгөөд техникийн үеэс хамааралтай. Техникийн хөгжил нь кино урлагийн хэлбэр арга барилыг өөрчилж эхэлснээс гадна онолын асуудал их түлхэц өгсөн юм. Кино нь худалдаа арилжааны үеийн хэлбэрээс хүний дотоод сэтгэл рүү орж сэтгэл зүйн урлаг болон хувирсан байна. Дэлхийн дээр кино урлаг хамгийн түргэн хөгжсөн орон бол Америк юм. Америкийн уран сайханы киноны өсөлт, өөрчилөлтийг кино найруулагч Давид Гриффитэй холбож үздэг. Д. Гриффит Америкт төдийгүй дэлхийд нэртэй найруулагч юм. Энэ найруулагч анх удаа өөрийн кинонд том планыг оруулж онолын дүгнэлт өгсөн хүн юм. Д. Гриффит нь монтажны онолын суурийг тавьсан 1909-1910 оны киног үзэхэд камерын өмнө жүжигчин тоглож дуусахад дараагийн эпизодыг дуустал нэг планаар авч тэр бүгдийн монтажийг дэс дараалан нааж гүйцэтгэдэг байжээ. Монтажын бүх хэлбэр байсан юм. Ритмийн уртасгах, богиносгох, зэрэгцээ болж байгаа 2 үйл явдал нэг зэрэг үзүүлэх гол гол зүйлийг тодорхой харуулж болох юм гэдгийг анх удаа нотолсон хүн юм. Харин түүний онолыг боловсруулж эхэлсэн хүмүүс бол 1920 оод онд зөвлөлтийн нэрт найруулагчид Эйзенштейн, Пудовкин, Довженко, Кулешев нар мөн. Тэд зөвхөн монтажаар киноны агуулгыг өөрчилөж болох талаар шинэ арга барил нэвтрүүлсэн болно. Жишээ нь “Хугт Потемкин” “Чингэсийн удам” “Арсенал” зэрэг кинонуудаас харж болох бөгөөд эдгээр уран бүтээлүүд нь зөвлөлтийн болон дэлхийн киноны алтан фондод зүй ёсоор зүй ордог юм. Францад гэхэд кино урлагийн хөгжил, кино найруулагч Рене Клер, Жак Фейдерын нэртэй холбоотой бөгөөд 20- оод оны үеэр тэд “Авангард” хэмээх групп байгуулж нэгдэн ажиллсан байна. Ер нь кино урлагийн хөгжилийн 100 жилийн манлайд найруулагчдын уран чадвар, хөдөлмөр, ур ухаан тэргүүлсээр ирсэн. Кино урлагийн түүхэн процессыг үзэхэд дуугүй кино, дуутай кино, өнгөт кино, өргөн дэлгэцийн кино, панрорамын кино, стерео кино, видео гэх мэт олон шатыг дамжин иржээ.

Image may contain: 1 person
Image may contain: 2 people, beard and closeup

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх