“Аялгуу” нийтлэл

2018 оны 03-р сарын 30 өдөр, 08 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүн төрлөхтөн бий болсоон цагаасаа хойш дэлхийтэй танилцаж, дуу чимээтэй нөхөрлөдөг. Ээжийн бүүвэйн дуугаар эхэлж, үр хүүхдийнхээ инээж, уйлах чимээгээр төгсдөг. Хүмүүний амьдрал амьсгал аваад гарахын төдий богинохон юм. Шинэхэн залуу хос гэр бүл, найз нөхөд янз бүрийн олон түмэн цугласан кино театрт ямар ч дуу чимээгүй зөвхөн нэг охины үйл хөдлөл харагдах бөгөөд тэвчээтэйгээр үзэх хүмүүс эхнээсээ залхаж, энд тэнд шивэр авир хийж бухимдаж эхлэхэд гол дүрийн охин та нар дуу чимээгүй 5 минут болоход уйтгартай санагдаж байгаа байх. Харин би 18 жил юу ч сонсохгүй гэж намуухан дуугаар ярьж эхлэхэд заал тэр аяараа чимээ аниргүй болов. Дуу хөгжим сонсож үеийнхээ охид залуустай инээж хөхрөлдөн суухыг хүсэвч энэ бүхнийг мэдэрч бусдын адил байх хувь надад заяасангүй. Миний нэрийг Аялгуу гэдэг. Харин таныг ?

Намайг Эрдэнэ гэдэг. Чамайг төсөөллөөрөө бүтээж чиний сонсоогүй бүхнийг сонсож дуу хөгжимтэй ойр байх боловч чиний мэдэрдгийг мэдэрч чадахгүй, хэн нэгэнтэй ярилцах үед зарим нэгэн чихэн дүлий ухаан тэнэг тойрон хүрээлэн энэ олон хүмүүстэй амьдарна гэдэг гаслантай. Чихээрээ сонсох биш сэтгэлээсээ мэдэрч чадвал дуу хөгжим ямар гайхамшигтайг ойлгох үедээ л Аялгуутай үерхэж эхэлсэн. Чи хэдий төсөөлөл боловч бодитоос илүү бодьгал. Дээвэр тогших бороон дусал, чихэнд исгэрэх салхины чимээ, газар дэлхийг цочоох аянга цахилгаан зэрэг энэ хорвоо өөрөө дуу чимээгээр өөрийгөө бидэнд танилцуулж юу чухал, юуг анхаарч сонсох ёстойг сануулж байдаг. Аялгуут чиний хоолой аниргүй гүнд холдон цуурайтна. Амьдралын утга учир чи үгүй бол сааралтан дуниартана.

СЭТГҮҮЛЧИЙН 3-Р КУРСЫН ОЮУТАН ЭРДЭНЭ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх